Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 28 намын жагсаалт
Сонгуулийн цикл дөхөж, улс төр бужигнаад эхлээр Улсын дээд шүүх шинэ намын хүсэлтэд дарагддаг. Өөрөөр хэлбэл, айсуй сонгуулийн бэлтгэл болгож шинэ намууд борооны дараах мөөг шиг олширдог.
Тэгвэл 2020 оны сонгууль дөхөж, эрх баригч намууд бужигнаж, эвдрэлцсэн энэ үед Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгэлтэй 28 намын жагсаалтыг хүргэж байна.
Улсын дээд шүүх хамгийн сүүлд буюу энэ сарын 12, 14 /2018.11 сар/ хоёр намын хүсэлтийг буцаажээ. Тодруулбал, “Ард Түмний Олонхийн Засаглал Нам”/АТОЗН/, Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Хоёр намыг Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзжээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL: