Дотоод базалттай эхнэрүүд их эвгүй (нөхөрсөг шог)

23473073_1546007012142389_1981335188114751698_n-800x570Баздаг эхнэрүүдийг дотор нь 2 ангилдаг байна. Гадаад базалттай буюу дотоод базалттай гэж. Эхнийх нь яахав ойлгоход толгой нээх өвтгөхгүй. Виз гаргадаг, мөрдөн байцаалт явуулдаг, шилэн данс шаардаж санхүү атгадаг үйл ажиллагаа нь ил тод байдаг эхнэрүүд.

Дотоод базалттай “бачка” нар бол харин их эвгүй. Ерөнхийдөө Шаолины лам шиг дотоод энерги нь их хөгжчихсөн. Яг базаад байгаа юм уу гээд гайхаад харахаар нотлох баримт олдохгүй. Тэгсэн мөртлөө л үл үзэгдэгч базалтын савар толгой илээд байгаа нь мэдрэгдээд аягүй жихүүцмээр.

Тэд нөхрөө амралтанд явлаа гэвэл яв яв л гэдэг. Харин маргааш нь амралтнаасаа ирэх үед үнэртэй усных нь үнэр л үлдээд өөрөө учир битүүлгээр алга болчихсон байдаг. (Ард нь аймшгийн киноны ая явав) Гаралт шоудалтын тоо чинь ганцаараа хар данс руу нь инээж ороод, гарахдаа хоёр ихэр болчихсон уйлаад хөтлөлцөөд гарна.

2 бол 4, 4 бол 8 гээд л… Өшөө авалтын бурхан тэнгэр Үнжэгийн зурагнаас адис аваад л, үгийн солиогүй тэд зөрөөд л гараад алга болдог. Тэднийг уурлахаар гэрт хорин сандал байсан суух газар олддоггүй, түмпэн шанага шидэж, түмэн үгээр идэхгүй эсрэгээрээ Каролиа шиг чив чимээгүй нүдээрээ нэг юм өгүүлээд л яваад байна.

Босгосон амьдралынхаа туйпууг нураах гээд хамт өшиглөөд зогс байж мэдэхээр хоншоортой болохоор айх, балмагдахын дунд алсуураа базуулахаас өөр замгүй хэцүү байдалд ордог ажээ. Хөөрхий базуулдаг нөхрүүд х*х б*гсн**с хэтэрч базаж чадах биш, гадаад дотоод базалтын гайхамшгийг аяга угаадаг порлоон лугаа адил мэдрээл Sponge Bob царайлаал явж байдаг байна.

Фейсбүүк


URL:

Сэтгэгдэл бичих