Чоно борооноор, Гүндалай сиймхийгээр

Таван настай хүүхэд маань утасдаад Гүндалай ах бэлэг өгсөн хэмээн сайрхан ярилаа. Тэрхэн үедээ Гүндалай гэж ямар танил маань байдаг билээ хэмээн бодоод учрыг лавлатал эрхэм гишүүн Л.Гүндалай болж таарлаа. Ясны бизнесмэн хүний гүйлгээ ухаан гэж… Хэзээ хаана хэнд юу тараахаа мэддэг бололтой юм. Ирэх сонгуульд нэр дэвших эрх Гүндалайд одоо байхгүй. Хийсэн зүйл нэг ч байхгүй, улсын баяр наадмаар нутагтаа очиж цагаан даавуун дээлнийхээ бөгсийг нь харлатал хүмүүстэй тамхилж явснаас өөр гийгүүлсэн юм байхгүй хүн. Он гараад мөрдөгдөж эхлэх сонгуулийн хуулиар бол бэлэг тараах, ямар нэгэн байдлаар мөнгө өгвөл торгууль ногдуулах хатуу хууль хэрэгжиж эхэлнэ. Мань хүн оноос өмнө хуучин хуулиа хэрэгжиж байхад амжуулаад бэлгээ тараах гэсэн нь энэ бололтой. Тэгээд бас болоогүй өвлийн өвгөн аав шиг шинэ жилийн бэлэг тарааж, хүүхдүүдэд буян үйлдэж байгаа гэнэ шүү цаадах чинь. Хүүхэддээ бэлэг өгөх гэж ядрах юмгүй Гүнээ ахынх нь бэлгийг аваад өгчихсөн юм чинь ирэх сонгуульд дугуйлж л таараа. Мөн сийрэг ухаан шүү. За тэгээд чадаж байгаа  юманд арга байхгүй юм чинь хууль хэрэгжихээс өмнө амжуулаад өгчихөж байгаа хүнтэй юу ярих билээ.

Б.Балжир


URL:

Сэтгэгдэл бичих