2012 сонгуульд АН дангаараа оролцно
Улс төр судлаачид харж байгаа. АН -ын үүх түүхийг сайн мэддэг хүмүүс мэдээж энэ намын гишүүд байдаг.
Тэд ялж ялагдаж явсан. 1996 онд АН нь Ардчилалын төлөөх олон намуудтай нэгдэн ялалт байгуулж байсан. Мэдээж тухайн үеийн СоцДекүүд ихээхэн жин дарсан хэмээн үзэх нь ч бий. МоАХ бол АН-ын яах аргагүй үнэт зүйл одоо ч хэвээрээ байгаа. Тоглоомын гадуур ИЗН, НН зэрэг бараг нэг ижил шахуу намууд байсаар байна.
Иргэд “Ардчилалын төлөөх намууд” хэмээн тодорхойлж ч байдаг.
Гэвч АН -д өөр санаа буй бололтой. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар АН нь ИЗН НН -тай нэг эвсэл болж “Ардчилсан ерөнхийлөгчтэй” болж байсан нь ч тэр нь “Эвслийн Ерөнхийлөгч” юм хэмээн оншлогдох нь ч бий. Гэвч ялалтандаа бялуурсан АН 2012 онд бие даан дангаараа сонгуульд оролцно гэдгээ Өвөрхангай аймгийн АН-ын дарга Т.Хасбаатараар дамжуулан мэдэгдлээ.
Өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдав гэдгийн үлгэрээр ИЗН НН -ыг “Хархнууд” хэмээн мэдэгдсэн бөгөөд АН энэ яваа насандаа Хархнуудтай нэг хөнжилд орохгүй гэж орж байгаагүй царайлан мэлзэв.
АН дангаараа орох 2012 оны сонгуульд амжилт хүсье хэмээн гурав дахь хүчнийхэн буюу Хархнууд үзэж байгаа бололтой.
URL: