ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЗОЛИОСУУД
Шүтээнтэй адилхан болохыг, цаашилбал олонд алдартай болохыг эрмэлзэж, энэ хүмүүс хэдэн зуун мянган доллараа гоо сайхны мэс засалд үржээ. Мэдээж үүнийхээ үр дүнд нүүр царай, бие хаагаараа танигдахын аргагүй болтол өөрчлөгдсөн байна. Зарим тохиолдолд гоо сайхны мэс засал руу тэмүүлэх нь дэндэж, ухаангүй алхам хийхэд хүргэжээ.
Анимэгийн амьд хүүхэлдэй Анастасия Шпагина
Японы хүүхэлдэйн киноны баатартай адилхан болохыг хүссэн 23 настай Анастасия Шпагина нүд, нүүрээ засуулах мэс засалд орсон ч хамрын мэс засал нь амжилтгүй болжээ.
Супермэнийг дуурайгч Херберт Чавез
Филиппиний уугуул Херберт Чавез багаасаа л Супермэний улаан фанат байжээ. Дуртай баатартайгаа адилхан болохын хүссэн тэрбээр 18 жилийн турш гоо сайхны мэс заслаар нүүрээ сэглүүлж, эрүүн дээрх хонхорхойг нь хүртэл дуурайжээ. Харин адилхан болсон эсэхийг та л хараад мэдэх байх.
Эльф Луис Падрон
Аргентины иргэн 25 настай Луис Падрон хүүхэд байхаасаа л эльфүүдийн ертөнцийг сонирхдог байжээ. Харин өдгөө тэр сар бүр 5000 орчим долларыг нүүр царайгаа цагаан харагдуулах тариа, бэлдмэлд зарцуулж байна. Өөх соруулах мэс засал, хамар, эрүү, шанааны мэс засал, биеийн бүх үсийг хуулах зэрэгт тэр 30 гаруй мянган доллар үржээ. Гэхдээ энэ залуу үүгээр зогсохыг хүссэнгүй. Одоо чихээ болон дөрвөн мөчөө уртасгах мэс засалд орохоор төлөвлөж байна.
Ким Кардашьян фэн Женнифер Памплон
Версачегийн модель асан тэрбээр Ким Кардашьянтай адилхан болохын тулд 100 мянга орчим доллар зарцуулжээ. Дөрвөн хавиргаа авахуулж, олон тооны мэс засалд орсны дүнд өгзөг, хөхөө томруулсан байна.
Майкл Жексоныг дуурайгч Микка Жей
Англи бүсгүй Микка Жей 1992 оноос эхлэн попын хааны дүрд хувилж эхэлсэн байна. Гэвч нүүрээ адилхан болгож буддаг нь хангалтгүй санагдаж, хамрын хэлбэр засах, эрүүний мэс засалд орж, олон тооны тарилга хийлгэсний дүнд танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ. Гэвч Майкл Жексоны улаан фэн бүсгүй зогсохыг хүссэнгүй. Нэг удаа тэр шүтээнтэйгээ нэгэн тоглолтоор тааралдаж, хамтдаа зураг хүртэл авахуулжээ.
Харь гараг Винни Ох
Винни Ох 22 насандаа гоо сайхны 100 гаруй мэс засал, янз бүрийн үйлчилгээ хийлгэжээ. Тухайлбал шанаа, хөмсгөндөө суулгасан суулгацыг сэргээх мэс засалд 50 мянга орчим доллар үрсэн байна. Түүний гол зорилго бол ямар ч хүйсийн биш махбод болон хувирах юм. Харин ойрын төлөвлөгөө нь хөхний толгой, хүйс, бэлэг эрхтэн зэргээ авахуулах аж.
Шаазан хүүхэлдэй болсон япон бүсгүй Ванилла Чаму
Асар том нүд, цасан цагаан царай, нарийхан бэлхүүс, том хөх япон охидын хувьд гоо сайхны туйл юм. Үүнийг шүтдэгийг гол илрэл нь Ванилла Чаму. Тэрбээр хэдхэн жилийн дотор 30 гаруй хүнд мэс засал хийлгэж, 150 орчим мянган доллар зарцуулаад амжжээ.
Кристина Бутел шог зурагтайгаа адилхан болохыг хүсдэг
Кристина 1999 онд амарч байхдаа гудамжны нэгэн зураачаар өөрийнхөө шог зургийг зуруулжээ. Тэр цагаас хойш өөрийнхөө хошин төрхтэй адилхан болохын адын хүсэлд автсан байна. Ингээд хөхөө томруулах, ботокс тариа хийлгэх зэрэг бүхий л өөрчлөлтдөө нийт 150 орчим мянган доллар үржээ.
Жессика Рэббитийг дуурайгч Пикси Фокс
Рожер туулайн тухай хүүхэлдэйн киноны баатар Жессика Рэббитэд дурласан Пикси Фокс бие хаагаараа адилхан болохын тулд олон жилд зүтгэжээ. Энэ хугацаанд хөх, өгзгөө томруулж, хамраа засуулж, хэдэн хавиргаа авахуулж, нэлээд хэдэнд үйлчилгээ хийлгэний дүнд 150 орчим мянган доллараа үрэн таран хийжээ.
Комиксын фанат Хенри Дэймон
Хамгийн хайртай комиксынхоо баатар Улаан гавлын ястай адилхан болохын тулд Венесуэлийн иргэн Хенри Дэймон хүнд хэлбэрийн цуврал мэс засалд оржээ. Тухайлбал, хамраа тайруулж, нүүрнийхээ арьсанд шивээс хийлгэж, духандаа арьсан доогуур суулгац суулгуулсан байна. Мөн хар өнгийн контакт линз зүүснээр дуртай баатартайгаа төстэй болжээ.
Ижил мэс засал хийлгэдэг ихрүүд
Ихрүүдийг онцгой холбоотой байдаг гэж ярьцгаадаг. Жо, Керри Бертон хэмээх энэ хоёр ихрийн холбоо хүмүүсийг гайхшируулдаг байна. Хоёр эмэгтэй хоёулаа яг адилхан мэс засал хийлгэсэн. Хамраа засуулах, хөхөө томруулах, зовхио татуулах гээд бүх мэс засалд хамтдаа оржээ.
Египетийн хатан Нилин Намита
Египетийн Нефертити хатныг шүтэн биширдэг Нилин Намита түүхэн энэ хүнийг өөр дээрээ дахин амилуулахаар шийджээ. Түүнтэй адилхан болохыг эрмэлзсэн бүсгүй хамар, нүдний хэлбэрээ засуулах 8 хагалгаа, нүүрээ өргөх 9 мэс засалд орж, эрүүндээ хэд хэдэн суулгац хийлгэсэн байна. Ингэхдээ тэр сургуулийнхаа сургалтын төлбөрийг хийгээгүй гэж хасагдаж, боловсролоороо дэнчин тавьжээ.
Барби болох хүсэлтэй Анжелика “Френчи” Морган
Парисын жүжигчин, модель, бүжигчин, олон теле шоунд оролцож байсан Анжелика “Френчи” Морган гоё сайхан бие хаа, зүс царайгаа эрүүл амьдрал, спортоор хичээллэсний үр дүн гэдэг. Гэвч эх сурвалжийн мэдээлж буйгаар Анжелика хэд хэдэн мэс засалд орж байсан аж. Тухайлбал, уруул, хөхний мэс засал, өгзөг томруулах мэс ажилбарт орсон нь илт харагддаг.
Бритни Спирсийн фэн Брайан Рэй
Брайан Рэй шүтээнтэйгээ адилхан болохын тулд 80 мянган доллар зарцуулжээ. Олон тооны тарилга, хамраа засуулах мэс засал, гоо сайхны үйлчилгээний үр дүн ч гарч, өсвөр насны хүүгийн мөрөөдөл биелсэн байна.
Амьд Кен Родриго Альвес
Бразилийн уугуул, Лондонд Родриго Альвес хүнээс амьд хүүхэлдэй болохын тулд хагас сая доллар үржээ. Үүгээрээ тэр зогсохыг хүссэнгүй. Тэрбээр гоо сайхны 33 мэс засал хийлгэж, гоо сайхны хэдэн зуун үйлчилгээнд оржээ. Тэрбээр шинэ өөрчлөлтөөрөө олны гайхшируулсаар байна.
UPDOWN.mn
URL: