Ардчилсан нам засаг огцруулахад оролцохгүй хэмээн мэдэгдлээ

1542260433_1385974ed5904a438616ff7bdb3f7439Монгол ардын намын дотоод зөрчил хурцдаж 32:32-ын бүлгүүд сүүлийн өдрүүдэд өдөр шөнөгүй хуралдсаар байна. УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс үүдэн бүлгийн дарга асан Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахаа мэдэгдэж гарын үсэг цуглуулж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарласан юм. Тэрээр өөрийн цахим хуудаснаа Засгийн газрыг огцруулах УИХ-ын 26 гишүүний гарын үсэг цуглуулсан гэх боловч ихэнх гишүүд дээр албан бичиг ирээгүй байна. Түүнчлэн М.Энхболдын гэгдэх бүлэглэлийн залуу гишүүд эв нэгдэл хариуцлагын талд зогсож Засаг тогтвортой байхыг хүссэн аж. УИХ дахь МАН-ын бүлэг 64 суудалтай, үүнээс 26 гишүүн засгийг огцруулахад гарын үсэг зурсан гэвэл дийлэнх олонх буюу 38 гишүүн төр, засгийг тогтвортой байлгахад санал нэгдэж байна. Сөрөг хүчин харин мэдэгдэл гаргаж засгийн газрыг огцруулахад оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл энэ удаагийн Засгийн газрыг огцруулах Д.Хаянхярваагийн үндэслэл Засгийг унагаах үндэслэл болоогүй нь үүнээс харагдаж байна. Олон нийт ч засаг тогтвортой байж, эдийн засаг сэргэж, иргэдийн амьдрал сайжирч, томоохон төсөл, хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлж байгаа аж.

 


URL:

Сэтгэгдэл бичих