Кюүшюү башё: Кисеносато аваргын төгсгөл ирэв үү?
Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё дөрөвдэх өдрөө амжилттай үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр манай маэгашира цолтой бөхчүүдээс Тамаваши 2-1, Такайнова 1-3, Чиёошома 2-2, Араваши 0-4 амжилттай барилдаж байна.
Башёг тэргүүлэгч бөхчүүдийн хувьд маэгашира Саданоуми унасан бол Такакэйшо Шодайг даван 4 дэх даваагаа авлаа. Сэкиваке Митакеуми өнөөдөр Мёогирюүд унасанаар озеки цолонд хүрэх найдлага нь бага багаар үгүй болж байна. Тэрбээр үлдсэн барилдаандаа сайн анхаарах хэрэгтэйг мэргэжилтэнүүд анхууруулсаар байгаа аж.
Гурван озеки цолтон өнөөдөр бүгд давсан ба Такаясү 4 даваатай башёг тэргүүлж байна. Өнөөдрийн сүүлийн барилдаанд ёкозүна Кисеносато Точиозантай хүч үзэв. Гурван өдөр дараалан унасан Кисеносато аварга өнөөдөр Точиозаныг дэвжээнээс түлхэн гаргасан боловч өөрөө түрүүлээд мөр нь хүрсэн хэмээн шүүгч нар үзэн 4 дэх ялагдлаа авлаа.
Кисэносато /0-4/ – Точиозан /4-0/
Гоэйдо /2-2/ – Тамаваши /2-2/
Такаяасү /4-0/ – Нишигики /0-4/
Точиношин /3-1/ – Кайсэй /0-1-2/
Митакэүми /2-2/ – Мёогирюү /2-2/
Хокүтофүжи /2-2/ – Ичиножо /1-3/
Такакэйшо /4-0/ – Шодай /2-2/
Саданоүми /3-1/ – Котошёогикү /3-1/
Чиёошома /2-2/
Такайнова /1-3/
Араваши /0-4/
https://www.facebook.com/chuluunbat.amartuvshin/posts/1984812928250680
URL: