Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөхийн үлгэр
Өчигдөрхөн л намын бүлгийн дарга хэмээн олон нийтэд мэдэгдэл хийж ЖДҮХС-аас зээл авсан гишүүдтэй хатуухан яриатай, бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх тэр байтугай Ерөнхий сайд ч ажлаа муу хийж байна хэмээн донгодож явсан Д.Хаянхярваа өнөө суудалдаа үлдэх эсэхээ шийдүүлэхээр болчихлоо.
Тэрээр би зээл аваагүй хэмээн мэдэгдэж байсан ч өөрийн сонгуулийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Г.Ганболдыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар томилуулаад зогсоогүй Г.Ганболдын эзэмшдэг “Дархан Эрдэнэ Мах Комбинат” ХХК-нд ЖДҮХС-аас 900сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч өгсөн байна‼
Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн итгэлт хүн гэгдэх Дархан-Уул аймгийн ИТХ-ын гишүүн Г.Эрдэнэсүхийн ах Г.Эрдэнэбулганы нэр дээр байгуулсан “Сонголон Хайрхан” ХХК 750сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус авч өгчээ‼
Д.Хаянхярвааг бүлгийн доторх эв нэгдлийг хангаж чадаагүй, хариуцлагагүй зохион байгуулах чадваргүй гэж үзэн ажлаа хүлээлгэж өгөхийг сануулсан нь түүний яаран сандран мэдэгдэл хийсэнтэй ч холбож үзэж болмоор… Ёстой л түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөхийн үлгэр боллоо.
Ч.МӨНХБАТ
BOLOD.MN
URL: