Монголын 113 иргэн БНХАУ-д ял эдэлж байна

005619_yltan946163237201408220910_x974

Энэ оны аравдугаар сарын байдлаар Монгол Улсын 113 иргэн БНХАУ-д ял эдэлж байна.

Үүнээс,

  • Хөх хотод 43,
  • Хонконгд 35,
  • Бээжинд 23,
  • Макоад 12 иргэн тус тус ял эдэлж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Монголын 113 иргэн БНХАУ-д ял эдэлж байна undefinedМонголын 113 иргэн БНХАУ-д ял эдэлж байна undefined

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаод гэмт хэрэгт холбогдон хорих ял эдэлж буй Монгол Улсын иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тэднийг эх оронд нь шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

2018 оны 10 дугаар сарын байдлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаод гэмт хэргийн улмаас ял эдэлж буй Монгол Улсын 12 иргэн байна. Тэдгээр иргэдийн эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх хүсэлтийг Хэлэлцэн тохиролцогч талууд харгалзан үзсэнээр эх орондоо шилжин ирж, гэр бүлдээ ойр орчинд хорих ял эдлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн тэдний ар гэрийнхнийг нь сэтгэл санаа, эд материалын хувьд дэмжинэ гэдгийг Улсын Их Хурлын Тамгын газраас мэдээллээ.


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих