Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа:Миний хүүг Итгэл гэдэг хүнээр дарамтлуулсан байна

46051483_2738091103082967_6132968369588011008_n-600x400

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үйлдсэн гэх Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа болон түүний өмгөөлөгч Г.Баянбилэг нар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Саяхан хүүтэйгээ уулзаад яаж дарамтлуулж байсныг нь сонсоод ирлээ. Миний хүүг баривчилж явсныхаа дараа тусгайлан бэлдсэн өрөөнд оруулаад Итгэл гэдэг хүнээр дарамтлуулсан байна. Ингэхдээ үсдэж, зодож, чихийг чинь огтолно, нүдийг чинь сохолно, энэ хэргийг хүлээхгүй бол чи гэртээ харихгүй хэмээн дарамталж байсан талаар хүү минь хэллээ.

Хэргийн гэрч Б.Булган хоёр хүн байсан гэж хэлсэн боловч Тагнуулынхан дөрвөн хүн байсан гээд хэрэг бүрдүүлчихээд явж байна. Миний хүү хэлсээр гүтгэгдсэн. Тиймээс Орхон аймгийн 1000 гаруй хүний гарын үсэг цуглуулж өргөдөл бичээд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөн барьсан. Хариу алга. Миний хүү ямар ч хэрэг хийгээгүй мөртлөө 3.3 жил чанга дэглэмтэй ангид ял эдэлж байна. Үүний ард ар гэр нь сөнөж байна. Юу ч хийгээгүй хүүгээ гаргаж авмаар байна. Хуулийн дагуу шийдэж өгөхгүй бол би явдаг бүх л газраар нь явна.

Прокурорт итгэх арга алга.Ц.Амгаланбаатар бол хүмүүсийг гүтгээд явж байдаг. Тагнуулын хүн болчихсон. Ц.Амгаланбаатар 25 жилийн ялтай хоригдож байснаа дахиад 25 жил авснаар ял завшсан. Ц. Амгаланбаатарын тодорхойлолт надад бий. Гансүрэн гэж эгч нь энэ хүн бол байнга шоронгоор явж байдаг хүн гээд бичиж өгсөн. Ардчилсан хувьсгалын удирдагчийг хэн хөнөөвөө вэ гэж номонд “Жинхэнэ захиалсан эзэн нь Бат-Үүл, Элбэгдорж хоёр шүү” гэсэн юм бичсэн байна лээ. Та нар өөрсдөө уншаарай. Би өмнө нь энэ хоёр хүний талаар огт ярьж байгаагүй. Тэгэхэд Тагнуул, прокурорыг арай ч энэ хүмүүстэй хуйвалдчихна гэж бодоогүй. Би 100 гаруй захидал бичсэн байна. Тэр бүрт энэ хоёр байгууллага намайг үл тоож, няцаадаг. Өчнөөн захидлын хариу надад ирсэн. “Танай хүүхдийг шалгаж байна”, “Танай хүүхэд алуурчин мөн” гээд л хариу ирүүлээд байна.

Гурван жил би хүүгийнхээ төлөө явж байна. Ерөнхийлөгчид гурван удаа захидал бичсэн. Хариу ирээгүй. Тамгын газрынхан нь миний захидлыг Ерөнхийлөгчид хүргэхгүй байна уу эсвэл Ерөнхийлөгч ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлгүй байна уу. Миний хүүг шоронгоос гаргахыг би шаардаж байна. Намайг хурал хийлээ гэж миний хүүг дарамталбал би хууль, хүчний байгууллагуудаас гомдол нэхнэ” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих