Сүрьеэгийн диспансерт засвар хийлээ
Канадын Элчин Сайдын яам, “Канад сан”-аас төсөл зарлаж, Баянзүрх Эрүүл мэндийн төвийн СҮРЬЕЭГИЙН ДИСПАНСЕРИЙН ХАЛДВАР ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ НЬ ” лабораторийн засварын төсөл шалгарч 2018 оны 9 сараас эхэлсэн. Мөн эрүүл мэндийн төвөөс дээвэр, хана, шал зэрэг төсөлд тусгагдаагүй үлдсэн засварын ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Ингэснээр сүрьеэгийн диспансерт 100% бүрэн засвар хийгдэж байгаа бөгөөд диспансерийн хуучин барилга нь маш олон жил ашиглагдсан тул үзлэг, эмчилгээ үйлчилгээ, сүрьеэгийн лаборатори ажиллах нөхцөл боломжгүй болсон байсан юм. Одоогоор засварын ажил 70%-тай байна. Ажлын явцтай Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул танилцлаа.
URL: