Дэлхийн хамгийн цэвэрхэн, ая тухтай хотууд

news_76766_1

1. Калгари, Канад

Канадын Калгари хотыг дэлхийн хамгийн цэвэр агаартай хот гэдэг. Тус бүс нутагт томоохон газрын тос болон байгалийн хийн үйлдвэр байдаг ч хотын зөв төлөвлөгөөний ачаар түүний хор хөнөөлөөс зайлсхийж чадсан юм. Мөн замын түгжрэл бараг л байхгүй болж гадны нөлөөгөөр задардаг, дахин боловсруулах материалуудаар төмөр зам тээврийн хэрэгслийн гэрэлтүүлгийг хийсэн байдаг.

2. Оттава, Канад

Оттава хот хотыг цэвэрлэх хэд хэдэн хөтөлбөр боловсруулан ажиллаж бана. Жишээлбэл Оттава хотын захиргаа “Нийслэлийг цэвэрлэх хавар” хөтөлбөрийг жил бүр ивээн тэтгэдэг юм. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэл 60 мянга гаруй сайн дурынхан хотын цэцэрлэгт хүрээлэн, зам, ногоон байгууламж, явган хүний зам зэргийг цэвэрлэдэг байна.

3. Осло, Норвеги

Осло хот яагаад дэлхийн хамгийн цэвэр агаартай хотоор шалгарсан нь учиртай. Тус хотыг дэлхийн хамгийн “ногоон” хот ч гэж нэрлэж болох юм. Учир нь хүн амын өвчлөл, байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд тус хот 2010 оноос эхлэн тээврийн хэрэгслийн тоог бууруулж цахилгаанаар ажиллуулах болсон юм.

4. Стокгольм, Швед

Шведийн нийслэл Стокгольм хот дизель түлш, замын түгжрэлээс ангижрах шинэ тээврийн системийн дүрмийг бий болгосон. Мөн тус хотод хүнд үйлдвэрлэл тун бага байдаг юм. Өөрөөр хэлбэл тус хотын эдийн засгийн өсөлт байгаль орчинтой нягт холбоотой байдаг. Стокгольм бол Европ дахь түлшээр ажилладаг хамгийн бага машинтай хот юм. Бүх машины ердөө таван хувь нь л бинзен түлшээр ажилладаг байна. .

5. Кацүяма, Япон

Кацүяма бол 30 мянга орчим хүн амтай жижигхэн хот юм. Уг хот хүрээлэн буй орчноо цэвэрлэх олон ажлыг зохион байгуулдаг. Тийм ч урчаас хотын орлогын эх үүсвэр нь аялал жуулчлал гэж хэлж болно. Тус хот улирал бүр иргэдийгбайгль орчноо цэвэрлэх ажлыг зохион байгуулдаг. 

6 .ХОНОЛУЛУ, АНУ 

Image result for Honolulu                 

АНУ-ын Хавай мужийн нийслэл Хонолулу хот Эрх чөлөөний орны хамгийн ая тухтай хотуудын жагсаалтыг тэргүүлжээ. Энэ хот жагсаалтыг боловсрол, соёлын салбар дахь өндөр үзүүлэлт, ая тухтай орчин нөхцөл, цаг агаарын тааламжтай байдал, аюулгүй тайван нөхцлөөрөө тэргүүлжээ. Хэдийгээр Хонолулу нь харьцангуй залуу хот гэлээ ч энд бизнес эрчтэй хөгжиж, амралт аялал жуулчлалын гол бүс болж чадсан байна.

 

Хонолулу хот жилээс жилд өргөжин тэлж, орон сууцны хорооллууд, томоохон худалдааны төвүүд сүндэрлэж, төмөр замын салбартаа ч ихээхэн хөрөнгө оруулалт татаж байна.

 

Сүүлийн жилүүдэд Хонолулуд суурьшин амьдрахаар гадны иргэд, тэр дундаа Япон болон бусад Азийн улс орнуудаас хүмүүс зорин очих болжээ.

7 . БУДАПЕШТ, УНГАР

Image result for БУДАПЕШТ, УНГАР

Унгарын нийслэл Будапешт хот сүүлийн арваад жилд хотынхоо дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, энэ хирээр хот орчин үеийн хот болон дүр төрхөө хувиргажээ.

 

Хотын нийтийн тээврийн салбар өргөжин тэлж, дугуйн, автомашины, автобус трамвайн зам шинээр байгуулж, төмөр зам ч эрчтэй хөгжиж байна.

 

Унгар улс 5-р зууны үеэс л усан үзмийн, дарсны орон гэдгээрээ алдартай учраас энэ уламжлалаа ч хадгалж, орчин цагийн мегаполис болон уламжлалаа хадгалсан хэв маягаа хослуулан үлдээж чаджээ.

ЭЛЬ-КУВЕЙТ, КУВЕЙТ       

Image result for ЭЛЬ-КУВЕЙТ, КУВЕЙТ               

Персийн буланд байрлах Кувейтын вант улсын нийслэл Эль-Кувейт хот…

 

 

 

Дорнын нууцлагдмал эртний хэв шинжийг хадгалсан энэ хот жилээс жилд орчин цагийн мегаполис болон өргөжин тэлж, амьдрахад хамгийн ая тухтай хотуудын жагсаалтыг тэргүүлж байна.

 

 

 

Тэнгэр баганадсан орчин үеийн барилгууд, Кувейтын цамхагууд, дундад зууны хэв маяг бүхий сүм хийд гэхчлэн энэ хот цаг тооллыг хэрэн холбосон гэлтэй…

 

 

 

Тарек Ражабын музей нь исламын соёл, ахуйг хослуулсан, баялаг үзмэр бүхий томоохон музей. Энэ музейг үзэхээр жил бүр гаднаас хэдэн мянган жуулчин зорин ирдэг байна. 

 

 

 

Эль Кувейт хот амьдарч суухад аятай тухтай дэлхийн хотуудын жагсаалтад жилээс жилд байр ахин дээшилсээр байгаа юм.

 

 

 

 

Персийн булан, Саудын Араб, Иракийн дунд байрлах Эль Кувейт хот нь олон улсын худалдааны гол төв болсон боомт байсан. Тиймдээ ч энэ уламжлалаа хадгалан бүс нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн гол төв болон өргөжин тэлж байна. 

 

    

8.ТАЙБЭЙ, ТАЙВАНЬ          

Image result for ТАЙБЭЙ, ТАЙВАНЬ          

 

 

Тайванийн нийслэл Тайбэй хот мөн л дэлхийн хамгийн ая тухтай хотуудын тоонд багтжээ. Япон загварын колоничлолын үеийн гудамж, худалдааны томоохон төвүүд, орчин үеийн шил толь болсон барилга байшин бүхий Тайбэй хот худалдааны, аялал жуулчлалын томоохон төв юм.

 

Хотын эрх баригчид сүүлийн жилүүдэд дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт төвлөрүүлж, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарал тавьж байна.

 

Хотын метро л гэхэд Тайбэй хотын өнцөг булан бүрт хүрч салаалан, нийтийн тээврийн салбар хамгийн өндөр хөгжсөн хотуудын тоонд багтаж байна. Түүнчлэн Тайбэй хотын нисэх буудлаас дэлхийн аль ч өнцөг булан руу нислэг үйлдэх боломжтой.

 

Мэдээж боловсрол, эрүүл мэндийн салбарын тухайд Тайбэй хотын иргэд 100% сэтгэл хангалуун байдгаа ам уралдан ярьж байгаа нь томоохон үзүүлэлт болох биз…

 

Мөн Тайбэй хот хүүхэд залууст хамгийн ээлтэй хот… Учир нь энд хүүхдийг ахмад настнуудтай зүйрлэн хүндэтгэж, нийтийн тээврийн хэрэгсэлд хамгийн түрүүнд хүүхдэд суудал тавьж өгдөг байна.

Bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих