“Сонгинохайрхан outlet” дэлгүүрийг нээлээ

Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл, сургалтын төвд бүртгэлтэй 1000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс одоогоор байдлаар баялаг бүтээж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, борлуулалтын нэгдсэн цэг байгуулах тухай Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байдаг. Үүний дагуу өнөөдөр “Эрин” хорооллын “Mongolian outlet” дэлгүүрийн 2 давхарт “Сонгинохайрхан outlet” дэлгүүрийг нээлээ. Дэлгүүр 150м2 талбайтай бөгөөд одоогийн байдлаар уг дэлгүүрт 100 гаруй үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн тавигдсан байна. Цаашид дэлгүүрээ агуулахтай болгож, илүү олон үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг байршуулж, иргэдэд холбох гүүр нь болж ажиллахаар төлөвлөж буйгаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл, сургалтын төвийн хамт олон хэлж байсан юм. Тус дэлгүүрт одоогоор зөвхөн бэлэн бараа бүтээгдэхүүн зарагдаж байгаа бөгөөд бөөнөөр болон үйлдвэрийн үнээр худалдаалагдаж буйгаараа бусад дэлгүүрээс онцлогтой аж.

URL:

Сэтгэгдэл бичих