Гурван охин эцэг эхийн хамт угаартаж нас баржээ
Налайх дүүргийн IV хороонд оршин суудаг иргэн Т-гийн гэр бүлийнхэн гэртээ угаартсан байдалтай олджээ.
Өнгөрөгч даваа гаригийн 22.00 цагийн үед дүүргийн цагдаа, онцгой байдлын хэлтсийнхэн очиход гэрийн эзэн эхнэр болон 1-4 насны гурван охиныхоо хамт нас барсан байжээ.
Уг хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд гэрийн эзэд пийшингийнхээ хүхээгний хаалтыг хааж унтсанаас угаартсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа ажээ.
А.Ням-Өлзий
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: