Д.Загджав Хан-Уул дүүрэгт 25 давхар 17 ширхэг орон сууц гурван жилийн дотор барьсан уу?
УИХ-ын гишүүн Д.Загджав гэгч 2008 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс “Үйлдвэрүүдийн үүдийг нээнэ” гэсэн уриатайгаар сонгогдсон билээ. Гэхдээ зарим судлаачид, иргэд яг сонгогдсон гэдэгт нь төдий л итгэлтэй байдаггүй аж.
Тэрээр 2008 онд дүүргийн засаг дарга байсан бөгөөд Нэхмэлийн шаруудын байрыг нурааж, оронд нь 25 давхар 17 ширхэг орон сууц барина. Уг орон сууцанд тус дүүргийн иргэд болох 1500 айл оршин сууна гэж амлажээ.
Түүнийгээ үнэмшилтэй болгохын тулд Солонгосын талтай хамтрахаар өчигдөр гэрээгээ зурчихлаа. 2009 оны хавар барилгын ажил эхлээд гурван жилийн дотор дуусна гэж дөвчигнөсөн аж.
Үр дүн нь мэдээж тодорхой.
Одоогоор Хан-Уул дүүрэгт уг 26 давхар гэгчийн бараа сураг нь ч үгүй, тавигдсан ширхэг тоосго ч байхгүй байгаа.
Д.Занданбат
URL: