ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГИЙГ ОГЦРУУЛАХААР БОЛЛОО
АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ.
Бүлгээс гарсан шийдвэрийг Д.Хаянхярваа дарга танилцуулсан юм. Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-ыг тараах асуудлаар өгсөн зөвшилцөх бичиг болон ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцлээ.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдтэй хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Тодруулбал, Зээл авсан хүмүүсийг зээлээ төлж, хуулийн байгууллагаар шалгуулж, олон нийтээс уучлалт гуйх ёстой.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож, удахгүй сайдын суудлаас нь огцруулах асуудлыг УИХ-д өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Мөн цаашдаа ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээлийг арилжааны банкаар дамжуулах нь зөв зүйтэй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлсэн.
Мөн тус сангаас зээл авсан Үндэснийн аудитын газрын дарга Хүрэлбаатар хариуцлага тооцно. ЖДҮС-ийн зээлтэй холбоотой асуудлаар Үндэсний аюулгүй байдлын түвшинд зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзлээ” гэв.
URL: