Японы ажилгүйдэл нэмэгдэж байна
Японы ажил эрхлэлт энэ сарын байдлаар эрс доошлоод байна.
Токиогийн ажил олгогч эздийн холбооны мэдээлснээр эдийн засгийн хямралаас үүдэж томоохон корпорациуд хүний нөөцөө нэмэх тал дээр бодлоготой хөдөлж буйг онцолжээ. Өнгөрсөн даваа гарагт Японы ажил эрхлэлтийн түвшин 1.5 хувиар багассан байна.
Мөн сургууль төгссөн оюутнуудыг ажилд авах шалгуураа чангатгасан нь ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан болсон аж.
Одоогоор эрх баригчид болон үйлдвэрчний эвлэлүүд ирэх сараас ажил олгогч болон зуучлуулагч нарын итгэлцлийг нэмэгдүүлэх үүднээс ажлын байр сурталчлах өдөрлөгүүд зохион байгуулахаар болжээ.
Т.Батсугар
URL: