Хятадын хэд хэдэн иргэнийг тагнуулын мэдээлэл хулгайлсан хэрэгт буруутгажээ
ВАШИНГТОН. /РИА Новости/. Тагнуулын албаны ажилтнууд болон хөлсний хакерууд гэж үзэж буй Хятадын хэд хэдэн иргэнийг нисэхийн салбарт тагнуулын мэдээлэл, оюуны өмч, худалдааны нууцуудыг хулгайлсан хэрэгт АНУ-ын засаг захиргаа буруутгажээ. Энэ тухай АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдэлд дурдсан байна.
Тагнуулын газрын офицер Жа Жун, Чай Мэй нар болон тэдний хамсаатнуудыг Хятадын Зянсу мужийн Үндэсний аюулгүй байдлын яаманд ажиллахдаа компаниудын хувийн мэдээллийг хулгайлсан гэх хэрэгт буруутгаж байгаа аж.
Түүнчлэн Европын Холбоо болон АНУ-ын хамтарсан үйлдвэрлэлийн арилжааны нисэх онгоцнуудын хөдөлгүүрүүдийн талаархи мэдээллүүдийг хулгайлахыг оролдсон гэх хэрэгт буруутай гэж үзэж буй хятадын таван хакерчийг буруутгажээ.
Энэ хэрэг нь АНУ-ын өнгөрсөн 9 дүгээр сараас хойш Хятадын тагнуулын газрын офицеруудыг тагнуулын хэрэгт буруутгаж буй 3 дахь тохиолдол юм.
URL: