“Алтайн хүдэр” компанийн захирал, Базараа Чех иргэний амь нас хохироосон хэргийг хав дарж байна

“Алтайн хүдэр” гэдэг компани 30 сая төгрөгийн цалин амлаж, өдөр тутмын сонинуудад удирдах ажилтан авах ажлын зар цацсаар байгаа. Монголын компани ажилтнууддаа ийм том цалин амлаж, бас өгч чадаж байгаа бол сайн хэрэг. Гэвч тус компани зүгээр л өөрсдийн Пи Ар болгож хэвлэлээр худлаа мэдээлэл цацаж байгаа гэдэг нь зарим нэг баримтаар батлагдаад эхэлжээ. Тодруулбал тус компани нь цалингаа тавьж чадахгүй байгаа талаар хэвлэлээр гарч эхлэв.“Алтайн хүдэр” компанийг судлаад үзвэл одоогоор 1000 орчим ажилтантай, Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарын хамтарсан эзэмшлийн аж ахуйн нэгж ажээ. Энэхүү компанийг  дуучин Оюунтүлхүүрийн нөхөр асан Базараа удирддаг аж. Энэ эрхэм компанийнхаа том хувьцааг Монголын толгой баячуудын нэгэнд үнэ хүргэж зарсан төдийгүй түүний нэрийг урдаа барьж явах болсон гэнэ.Хэвлэлээ хуудуутай зар цацаж, тун ч явуургүй рекламны санаа сэдсэн Базар нь урьд өмнө алдарт Мак дональдсын алтан гулдмай лого хулгайлж Мон Дональдс гэх түргэн хоолны газар нээх гээд бүтэлгүйтсэн таагүй түүхтэй нэгэн. Энэ удаад ч тэр бизнесийн башир аргаа ашиглаж, хэвлэлээр худал мэдээлэл цацсан хэрэгт унаж болзошгүй байна.

Хамгийн гол нь “Алтайн хүдэр” гэх компани өндөр цалин хөлс амлаж, уул уурхайн салбарын хөл дээрээ тогтсон үндэсний томоохон компаниудын боловсон хүчнийг хөдөлгөөнд оруулж амжсан ч өөрийнхөө тогоон дотор болж буй муу муухай бүхнийг хав дарж, хууль хяналтынхнаас бултаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Саяхан Алтайн хүдэр ХХК дээр ажиллаж байсан Чех мэргэжилтэн нь учир битүүлгээр амь эрсэдсэн тухай эх сурвалж өгүүлж байна. Гэвч энэхүү хэрэг явдлыг Базар тэргүүтэй Алтайн хүдэрийн боссууд ихэд нууцалж, хэвлэл мэдээлэлд нэг үг үсэг ч гаргаж болохгүй хэмээн үүрэгджээ.

Монголын уул уурхайн салбарыг гадны хөрөнгө оруулагчид ихээр сонирхож, Хариуцлагатай уул уурхайн асуудал ид яригдаж байгаа энэ үед “Алтайн хүдэр” ХХК дээр энэхүү хүн амины хэрэг нууцлаг байдалтай намжих төлөвт шилжсэн нь Чех төдийгүй бусад хөрөнгө оруулагчдын сэтгэлийг зовоосон асуудал болоод байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Д.Баттогтох zindaa


URL:

Сэтгэгдэл бичих