Дунд насныхан стресст өртөж болохгүй
Техасын их сургуулийн эрдэмтэд сэтгэл гутралын даавар болох кортизолын өндөр түвшин болон дундаж насныхны ой санамжийн өөрчлөлт зэргийн хооронд харилцан холбоо байгааг олж тогтоожээ. Хэрэв тухайн хүн 40-50 насандаа сэтгэл санааны удаан хугацааны гутралд орвол түүний сэтгэн бодох чадвар, ой санамж нь мууддаг гэнэ шүү.
Эрдэмтэд оюун ухааны аливаа асуудалгүй 2000 гаруй хүнийг хамруулсан туршилтыг явуулсан аж. Тэдгээр хүмүүсийг цусан дахь кортизолын хэмжээгээр нь гурван бүлэгт хуваажээ. Ингээд сэтгэн бодох чадвар, ой санамжийг нь үнэлэх сорилуудыг авсан байна.
Тэгтэл кортизолын хэмжээ ихтэй хүмүүс сорилд муу дүн авсан гэнэ. Тэр ч бүү хэл судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн уураг тархины хэмжээ буурч байсан гэнэ шүү. Харин эрчүүдийн хувьд ийм асуудал гарсангүй. Гэхдээ одоогоор мэргэжилтнүүд сэтгэл гутрал ийм өөрчлөлтөд хүргэсэн эсэхийг яг таг хэлж чадахгүй байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: