Та яагаад өглөө эрт босох хэрэгтэй вэ?

5fz27Хангалттай нойртой байх нь эрүүл, бүтээлч, амжилттай байхад хамгийн чухал. Насанд хүрсэн хүн дунджаар 7 цаг унтаж амрах хэрэгтэй гэж үздэг. Бүтээмж өндөртэй хүмүүс ихэвчлэн “эртэч болжмор” байдаг тухай нийтлэл, мэдээллийг та хаа нэгтээгээс уншсан байх. Тухайлбал, АНУ-ын тэргүүн хатагтай байсан Мишель Обама өглөөний 4.30 цагт, Старбаксын (Starbucks) үүсгэн байгуулагч Ховард Шалтз (Howard Schultz) өглөөний 5.00 цагт босдог гэх мэтээр жагсаалт үргэлжилнэ. “Өглөөний хүн” хэмээх алдарт номыг уншаагүй хүн ховор, хэрхэн өглөө эрт босох вэ гээд хайхад хэдэн саяар тоологдох нийтлэл, зөвлөгөө, бичлэгүүд гарч ирнэ. Гэсэн хэдий ч өглөө эрт босч чадахгүй л байна уу?

Өглөө эрт босох нь оройг хэрхэн өнгөрүүлснээс шалтгаална

МЭДҮҮШТЭЙ: Та яагаад өглөө эрт босох хэрэгтэй вэ? 7f814579f9e88b558a4f18f2d0683e3b--light-reflection-sunday-morning

Мэдээж хүн бүрийн бие физиологийн онцлог өөр учраас өглөө эрт босч ажлаа амжуулдаг хүмүүс байхад, шөнөжингөө сууж бүх юмаа дуусгасны дараа санаа амар унтдаг хүмүүс бий. Ийм байхад хүн бүр өглөөний хүн болох албагүй гэж бодогдоно. Мэдээж тийм. Гэхдээ бүх хүнд адилхан оногддог 24 цагийг хэр зөв ашиглахаас бидний бүтээмж шууд хамаарна.

Хүмүүс ихэвчлэн өдрийг хэрхэн эхлэх нь өглөөг хэрхэн угтсанаас шалтгаална гэж үздэг. Гэвч энэ нь эсрэгээрээ оройг яаж өнгөрүүлснээс шалтгаалах юм. Тухайлбал, өмнөх орой нь та маргааш ямар ажил амжуулах, ямар хувцас өмсөх, юу идэх зэргээ тодорхой төлөвлөчихвөл таны өглөө санаснаар тань эхлэж, бухимдал, уур багатай байна.

Түүнчлэн өглөө эртлэн босоход өдрийн хувиарууд нөлөөлнө. Та байнга шөнийн цагаар ажилладаг, үе үе шоудчихдаг бол өглөө эрт босох хэцүү. Тиймээс өдөр, оройн цагийг зөв зохицуулах хэрэгтэй.

Сошиал хаягуудаа шалгахын оронд хэвлэмэл ном унших нь тустай

МЭДҮҮШТЭЙ: Та яагаад өглөө эрт босох хэрэгтэй вэ? 4220ddc126a3b22dfe487944c6f2eedf--rainy-morning-good-morning

Өглөө эртлэн босох нь дараах хүчин зүйлстэй шууд хамааралтай. Үүнд:

  1. Таны зорилго
  2. Оройны дадал
  3. Хангалттай нойр авсан эсэх
  4. Өглөөг угтах дадал

Танд л гэж зөвлөхөд, бидний амьдрал техник, технолгиос хамааралтай болсон нь үнэн ч гэлээ орой унтахаасаа өмнө, өглөө сэрээд мэйл болон хувийн цахим хаягуудаа шалгадаг зуршлаа бүрмөсөн хаях хэрэгтэй. Үүний оронд хэвлэмэл ном унших нь тустай. Үүнээс гадна өглөө сэрээд дасгал хийх, ном унших, хичээлээ давтах зэрэг үр ашигтай дадал зуршлыг өөртөө бий болгоорой.

Яагаад заавал ӨГЛӨӨ хийх хэрэгтэй гэж?

Америкийн бизнесмен Марк Кубан “Хэн нэгэн чамаас чиний бүх зүйлийг чинь булаахаар өдөрт 24 цаг ажиллаж байна хэмээн санаж ажилла” хэмээсэн байдаг. Өглөө сэрүүлэгнээсээ өмнө сэрэхэд танд зорилгоо тодорхойлсон байдал маш чухал!

Юун түрүүнд өнөөдрийн таныг маргааш нэг шатаар ахиж, дээшлүүлэхэд туслахгүй, зорилгод чинь дөхүүлэхгүй л бол цагаа дэмий зүйлд өнгөрүүлэх хэрэггүй. Мөн таны үнэт цагийг хумсалдаг, сөрөг хүмүүст бүр ч зарцуулах хэрэггүй.

Амжилттай яваа хүмүүст атаархаж, өөртөө байхгүй зүйлээ тоочин гомдоллохын оронд бидэнд адилхан 24 цаг байгааг санаж ажилла!!

Шөнийн 12 цаг өнгөрмөгц бидэнд дахин 24 цаг өгч байдаг. Таныг 5 минут гэж хэлээд шунан унтах хойгуур цаг урссаар, дэлхийн хаа нэгтээ зорилгынхоо төлөө чоно мэт дайрч буй хүмүүс хэдэн саяараа өглөө эртлэн босч байна. Цаг минутаар тооглогдох дэлхий нийтийн өрсөлдөөнд хөл тавиж гэж байж унтсаар л байх уу?

Цаг, мөч бүрийг л ухаалаг, зөвөөр ашиглаж байж та зорилгодоо шат дараатайгаар хүрнэ. Хэн нэгэнд таны цагийг дэмий үрэхийг бүү зөвшөөр!

МЭДҮҮШТЭЙ: Та яагаад өглөө эрт босох хэрэгтэй вэ? 500-am-legends-either-wake-up-or-go-to-sleep

Жилийн дараа би тэр үед л эхэлдэг байж гэж харамсана

Нар мандаж эхлэнгүүт та ч бас мандан дэлгэрч, хамаг чадлаараа хичээх цаг ирнэ. Цагаа зөв ашиглаж, өөрийинхөө төлөө, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө цаг зарцууахгүй л бол хэзээ ч таны амьдралд өөрчлөлт гарч, та ахиж дэвшихгүй.

Бид сэрэх хэрэгтэй. Энэ нь нойрноосоо сэр гэсэн үг биш, харин урдаа байгаа боломжуудаа хар, өөртөө итгэ, зорилгынхоо төлөө яв, битгий ай, бусдын юу гэж бодохыг бүү анхаар, сэрж үз гэсэн үг юм.

Орноосоо өндий!! Сэрээд, ажиллахгүй л бол, юу ч өөрчлөгдөхгүй, одоо л сэр.

Зорилгоо өглөө бүр харж, өөртөө сануулж, хөдөлмөрлө, тэмц, ажилла. Өөртөө энэ хүртэл л хийе гэсэн хязгаар бүү тавиарай. Амралт, дасгал хөдөлгөөн, хоол хүнс, үерхэл нөхөрлөл гээд бүгдийг нь зохицуул.

Магадгүй чи жилийн дараа “Би тэр үед л эхэлдэг байж” гэж харамсана. Тохирох цагийг хүлээхээ больж, яг одоо эхэл.

Эх сурвалж: ivolunteer.mn

URL:

Сэтгэгдэл бичих