АМГТГ-ын хэлтсийн дарга Ж.Батмагнайг авлигын хэргээр шалгаж эхэлжээ

7977bf9c6b04f0d7e8ea7f77703d210eАМГТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга  Ж.Батмагнай бусдаас авлига авах гэж ярьж байгаа бичлэг нь олон нийтийн сүлжээнд тарсан.

Тэрбээр эрх мэдлээ газрын даргаасаа илүү хэтрүүлэн ашиглаж хуулийг гууль болгож бусдаасаа авлига авдаг гэсэн мэдээлэл гарч эхэлсэн юм. Жишээ нь нэг баримтыг нь бичихэд Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасны дагуу аж ахуйн нэгж лицензийнхээ хугацааг дуусахаас нэг сарын өмнө өргөдлөө гаргах ёстой. Энэ шалтгаанаар Ж.Батмагнай лиценз эзэмшигчдийн өргөдлийг авахуулдаггүй юм байна. Мэргэжилтнүүд нь хүлээгээд авчихвал шууд л татгалзсан шийдвэр гаргадаг гэнэ.

Ашигт малт­малын тухай хуулийн 22.1, 22.1.4-т заасан хуулийн шаардлага хангаагүй, хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөгөө хоёр жил дараалан батлуулж хянуулаагүй нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн материалыг Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг дээр Ж.Батмагнай дарга өөрөө барьж ороод сунгалт хийлгэдэг юм байна.

Ингэхдээ дарга Ж.Батмагнай лиценз эзэмшигчдээс “Дарга нартай ярьсан. Лицензийг чинь сэргээж өгье” гэж мөнгө нэхдэг гэх.  Тэгвэл энэ лицензийн асуудлыг АТГ-аас шалгаж эхэлжээ.

https://paparatsi.mn/mx9


URL:

Сэтгэгдэл бичих