Эмч нар ял авлаа
Та бид өвдсөн л бол эмнэлэг барааддаг. Гэвч эмч нар ажилдаа хайхрамжгүй хандах тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл эмч нарын ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдлээс болж нэг иргэний биеийн байдал хүндэрч, цаг алдсны улмаас нас баржээ.
Энэ хэрэг Өмнөговь аймагт гарсан байна. Тодруулбал иргэн Н.У бие нь өвдсөн тул түргэн дуудсан байна. Гэвч түргэний эмч валидол бичиж өгөөд явжээ. Харин орой нь тухайн иргэн өвчин нь намдахгүй байсан тул эмнэлэгт ирсэн бөгөөд эмнэлэгт байхдаа нас барсан байна. Энэ хэрэгт хэрэгт Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Зөвлөх поликлиникийн тасгийн ахмадын эмч болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн түргэн тусламжийн их эмч нарыг буруутгасан юм. Өөрөөр хэлбэл, Ш.О нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед Н.У т эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хугацаа алдаж, өвчин хүндэрсэн, О.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Н.У т эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хугацаа алдаж, өвчин хүндэрсний улмаас Н.У нас барсан гэж яллх дүгнэлт үйлджээ.
Талийгаач Н овогтой У нь зүрхний хурц дутагдлаар нас барсан ба энэ нь зүрхний орой зүүн ховдлын өмнөд хана ховдол хоорондын таславчын өмнөд хэсэгт үүссэн зүрхний бүх ханыг хамарсан хурц шигдээсийн улмаас зүрхний урагдал, язрал үүсч үнхэлцэгт цус хуран зүрх агшилтгүй болж зүрхний хурц дутагдал үүсч нас баржээ.
Талийгаачийн оношийг Өмнөговь аймгийн БОЭТ-н яаралтай тусламжийн эмч зөв оношилсон боловч зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу цээжний өвдөлттэй өвчтөнд Зүрхний цахилгаан бичлэгийг 10 мин дотор хийх, ST сегмент өргөгдсөн эсэх үнэлэх, яаралтай МОНА эмчилгээ Морфин, хүчилтөрөгч, нитроглицөрин, аспирин, уулгах 2 цагийн дотор бүлэн хайлуулах, титэм судсан доторх эмчилгээ хийх боломжтой эсэх үнэлэх зэргээр шат дараалсан арга хэмжээ авах ёстой байсан. Талийгаачид Өмнөговь аймгийн яаралтай тусламжийн эмч, БОЭТ-н эмч нар зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу ажиллаагүй, хугацаа алдсан байна. Талийгаачид зүрхний булчинт давхаргын шигдээсийн механик хүндрэл зүрхний булчингийн ханын урагдал, үнхэлцэгт цус хуралдаж зүрх чихэлдэлт тогтоогдсон нь нас баралт өндөртэй, амь насыг аврах боломжгүй хүндрэл юм гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэн дүгнэсэн.
Тиймээс Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эмч нарыг Эрүүгийн хуулийн 15.1.3. – Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэсэн үнлэслэлээр шүүсэн. Улмаар Нөмгөн овгийн О ын О.Н , Гурвансайхан овгийн Ш Ш.О нарыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О ыг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Шүүгдэгч О.Н ийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн.
http://dorgio.mn/p/95835
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Шийтгэл нь хөнгөджээ