Д.Зоригт сайд айж байна

“Хөх Монгол” бүлгэмийн залуучууд гэнэтхэн цуглаж,  Оюу толгойн гэрээтэй холбоотой УИХ-ын нэр бүхий 56 гишүүнд

захидал илгээх гэж байгаагаа зарлалаа. “Монголын ард түмнийг олон жилийн туршид тэжээх ёстой Оюутолгойн орд газрын гэрээ нь  харийнханд ашигтай Монголын ард түмэнд халгаатай гэрээ болсон гэдэг нь өдөр ирэх бүр мэдрэгдэж байна. Тиймээс Монголын ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн гэрээг өөрчлөх, хамгийн багадаа Монголын тал ашгийн 60 хувийг эзэмших бүрэн эрхтэй байх талаар гэрээг өөрчлөхийг шаардаж  байна” хэмээн тэд мэдэгдлээ. Мөн  тус орд газарт ажиллаж байгаа Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, Хятад ажилчдын тоог хязгаарлахыг тэд шаардаж байгаа юм. Тус хөдөлгөөнийхөн  ” Харийнхантай садарласан эмсийн үсийг хусаж чадсан юм. Харийнхантай хуйвалдаж буй сайдуудын үсийг ч бас хусаж чадна шүү” хэмээн сүрдүүлэв. Д.Зоригт, Л.Гансүх нарт хандаж хэлсэн тэдний энэ үг олон хүний сэтгэлийг зовоож байна. Үндсэрхэг үзэлтэй залуучууд нийлж, хятад хоолны газруудын цонхыг хагалж, хятад нөхөртэй хүүхнүүдийн үс гэзгийг хуссан хэрэг нэг бус удаа гарсан. Тиймээс тэдний энэ үг  тагнуул, цагдаагийн анхаарлыг татаж, Д.Зоригт сайд хувийн хамгаалалт авах тухай хүсэлт гаргасан гэдэг мэдээлэл чих дэлсэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих