Нөхөрт нь хутга тулган эхнэрийг нь барьцаалсан этгээдийг баривчиллаа

tsagdaa_1000

Айлын гэрт хутгатай этгээдүүд дайран орж, нөхрийг нь сүрдүүлж, эхнэрийг нь авч зугтсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр дэх …. тоот айлын цонхыг хагалж, хоёр этгээд дайрч орсон ба нөхөрт нь хутга тулган, эхнэрийг нь авч явжээ.

Дээрх хэргийн тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирмэгц сэжигтэн этгээдүүдийг эрэн сурвалжилж, өчигдөр орой /2018.10.22/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.

Сэжигтэн этгээд нь 40 настай Э гэгч байсан ба тэрбээр барьцаалсан эмэгтэйтэй өмнө нь үерхэж байжээ. Улмаар тус эмэгтэйг зодсон гэх хэргээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Харин барьцаалах үеэр эмэгтэйн биед ямар нэг гэмтэл учруулаагүй болох нь тогтоогджээ.


URL:

Сэтгэгдэл бичих