Дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүрийг олон нийтэд танилцуулна
Хонг Конг, Макао болон Хятадын эх газрын Жухай хотыг холбосон, 20 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн гүүр энэ долоо хоногт нээлтээ хийх тухай телевизийн “CNN” суваг даваа гарагт мэдээлэв.
Тус гүүрийг байгуулахад есөн жилийн хугацаа зарцуулсан ба дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүр энэ болох ажээ.
Ирэх пүрэв гарагт Жухай хотноо болох нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Си Жиньпин тэргүүтэй Хонг Конг, Макаогийн өндөр албан тушаалтнууд оролцох юм.
55 километр урт гүүр нь 2016 онд нээгдэх байсан боловч хойшлогдож, энэ онд нээлтээ хийхээр болсон ажээ.
Тус гүүр нь хотуудын хооронд аялах цагийг 3 цагаас 30 минут болгон бууруулах бөгөөд ингэснээр зөвхөн нутгийн оршин суугчид төдийгүй жуулчдын цаг завыг ихээхэн хэмнэх юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: