ОХУ-ын БХЯ-наас Агаарын цэргийн командлалд нэн шаардлагатай техникүүдийг гардуулан өгөв

712-15398535515bc8495ce4571

ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын айчлал манай 2 орны харилцаа хамтын ажиллагаанд , тэр дундаа батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хүч чадлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой дээд хэмжээний айчлал болж өндөрлөв.

Айлчлал хоёр улсын Батлан хамгаалахын сайдууд хамтын ажиллагааны явц, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцээ хийснээр эхэлсэн. Түүнчлэн хоёр орны батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа.
Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тусгажээ.
Айлчлалын үеэр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат БХЯ-нд байрлах бүх цэргийн оройн дээд Хар сүлдний өргөөг танилцуулсан бөгөөд ОХУ-ын батлан хамгаалахын сайд, Армийн генерал Шойгу сүлдэнд мөргөн хүндэтгэл үзүүлэв.
ОХУ-ын БХЯ-наас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд, тэр дундаа Агаарын цэргийн командлалд нэн шаардлагатай техникүүдийг буцалтгүй тусламжаар олгосныг С.К.Шойгу гардуулан өглөө. Тэрээр Монгол Улс, ОХУ-ын 4 удаагийн баатар, Маршал Г.К.Жуковын гэрэлт хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн бөгөөд дэлхийд ганц байдаг түүний музейгээр зочилсон.
ОХУ-ын  Батлан хамгаалахын сайд, армийн генерал  С.Шойгу өнөөдөр орой Улаанбаатараас БНХАУ-ын Бээжин хотыг зорино.
Энэхүү айлчлал нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын манай улсад айлчилж буй 10 жилийн дараах айчлал юм. 2008 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюков айчилж байв.
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих