АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГИЙН НЭМЭГДЛИЙГ ХАССАН ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛД ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?
-ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн ажиллаж байна-
Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 264 дүгээр тогтоолоор багш эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлсэнд уг салбарын хамт олон талархан хүлээж авсан.
Гэтэл Засгийн Газрын шийдвэрийг эсэргүүцэж энэ байгууллагыг 14 жил удирдсан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нь төвийн нийт 700 гаруй эмч ажилчдынхаа цалин нэмэх нь битгийн хэл харин эсрэгээр нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгох 8%-ийн нэмэгдлийг өгөлгүй, харин ч бүр сарын цалинг нь дунджаар 90-240 мянгаар буулгах шийдвэрийг гаргаж сая 10 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж эхлэн хамт олныхоо дургүйцлийг хүргэн, эмч ажилчдаа жагсаал цуглаан хийхэд хүргэжээ.
Уг нь Монгол улсын Засгийн Газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн “Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75 дугаар тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “ Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийн шинэчлэн тогтоол тухай” 332 дугаар тогтоолоор тус тус шинэчлэн баталсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн атал өөрөө дур мэдэн нэмсэн гэж тайлбарлаж байгаа юу гэж ойлгох ухвар мөчид тэнэг хүний үйлдэл гэхээс өөр юу гэхэв.
Д.Нямхүү нь эмч нарын яриан дээр С.Ламбаагийн хүч буянаар 2014 онд би та нарын цалинг 2 удаа нэмсэн бусад эмнэлэг нэмээгүй байхад би дур мэдэн нэмсэн та нар ингэсэнд баярлаж, бахархаж яв гэж доромжилжээ. Тэр илүү авах гээд байгаа цалингаа цалин нэмнэ гэж шоудсан Д.Сарангэрэл, У.Хүрэлсүх нараасаа аваарай гэжээ. Түүнчлэн манай байгууллага маш их өртэй түүнийгээ төлнө гэж хэлсэн ба энэ нь байгууллагын удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болсон атал мөрөөрөө ажлаа хийгээд зүтгэж яваа эмч ажилчид энэ өрийг тохоон нялзааж байгааг юу гэж ойлгох вэ?
Мөн Д. Нямхүү нь тус төвийн улсын онцгой 23 байшинд түрээсээр хувийн хэд хэдэн компани, төрийн бус байгууллагууд, бүр хувийн сургуульд хүртэл өрөө өгч дураараа аашлах нь хэрээс хэтэрлээ. Д.Нямхүү нь өөрөө Japan Townd тусдаа 2 байртай мөн өөр дүүргүүдэд 5 байртай, Бенз G550 машин 2-ыг хөлөглөөд мөнгөөр үе үеийн Сайд нарыг аргалсаар Халдвартад 14 жил эзэн сууж энэ төвийг нураалаа. Тэгэхэд Хавдарын эмнэлгийг манай эмнэлэгтэй харьцуулахад өдөр шөнө мэт ялгаа байгааг ард түмэн харж байна бид бүхний бухимдал дээд цэгтээ хүрч байна. Тэнгэр хол газар хатуу байна даа.
Өнгөрсөн 2017 оны 7 дугаар сарын 16-наас ээлжийн амралтаа авсан эмч ажилчдын цалингаас наадмын 4 өдрийн амралт, 1 өдрийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон гэж нийт 5 хоногийн мөнгийг дунджаар нэг хүнээс 140-200 мянган төгрөгийг ээлжийн амралтын мөнгөнөөс хасаж олгосон ба тухайн үед 150 гаруй эмч ажилчид хохирсон байна. Үүнийг санхүүгийн албаны дарга Г.Хунзаяад орж хэлсэн хүмүүсийг загнаж, хөөж гаргасан байна. Мөн энэ онд ч гэсэн наадмын 3 хоногийн цалинг хасаж олгосон.
Ер нь ХӨСҮТ-ийн эмч ажилчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэл цаг хугацаандаа ордоггүй, амралтын мөнгө дутуу боддог, сарын цалингаас хүн болгоноос 20-30 мянган төгрөг дутуу бодогддог, эмч сувилагчийн жижүүрийн мөнгө дутуу бодогддог гэх мэт санхүүгийн маш их зөрчил сүүлийн 2 жилийн хугацаанд үргэлжилж байна.
Түүнчлэн эмч ажилчдад олгодог сүүний мөнгийг 8 дугаар сараас эхлэн олгоогүй, ЭМЯ-наас үнэгүй өгсөн 150 ширхэг крантыг үнэлсэн, төвийн лаг цэвэрлэх зориулалтаар 30-70 сая төгрөг олгосон ч одоо болтол цэвэрлэгээгүй, энэ оны 7, 8 дугаар сарын илүү цагийн мөнгийг олгоогүй, аюулгүй хайрцаг авах мөнгийг шилжүүлсэн ч одоо хүртэл ирэх ёстой аюулгүй хайрцаг, хуванцар сав нь одоо болтол ирээгүй, Сектек сервисийн гол гол мэргэжлийн инженер, слесарийг санхүүгийн дарга Г.Хунзаяа нь мөнгө байхгүй гэж хэлжээ.
Ажилчдаас хасаж байгаа цалин юу болдог хаашаа орсон, төлбөрт тасгийн мөнгө яасан нь тодорхойгүй. Энэ онд ЭМЯ болон үндэсний аудитаас ирсэн шалгалтын үр дүнг одоо болтол төвийнхөн мэдэхгүй тодорхойгүй байна.
Хүний нөөцийн бодлого алдагдсан захиргааны дарга нарын авгай, ах дүү хамаатан садны хүмүүсийг ажилд авдаг, ямар ч мэргэжлийн ур чадваргүй, тэр байтугай эмнэлгийн мэргэжилтэй эсэх нь тодорхойгүй гоо сайхан ч хүн бага эмчийн албанд тушаалд ажиллаж байна.
Үйлдвэрчний эвлэлийн гишүүний хураамж, ажилчдын гал тогооны түрээсийн төлбөрийн мөнгөний зарцуулалт тодорхойгүй.
Энэ төрд шат шатандаа хариуцлага байна уу.
Засгийн Газар болон ЭМЯ-ны шийдвэрийг эсэргүүцэн ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг энэ байгууллагаас цэвэрлэж өгөөч, энэ бол энэ хүний хувийн компани биш төрийн албаны ажил шүү гэдгийг Эрүүл Мэндийн Сайд та ойлгож яаралтай шийдвэртэй арга хэмжээг авах шаардлагатай байна.
УИХ-ын дарга хүртэл намрын чуулганы нээлтийн индэр дээрээс эмнэлгийн дарга нарыг сонгон шалгаруулалтгүй, авсан гэж удаа дараа мэдэгдэж байсан ба хэрвээ эрхэм сайд Д.Сарангэрэл та удаа дараагийн ийм асуудалд яаралтай тууштай шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд хандах болно гэдгийг уламжилж байна.
URL: