Б.Жаргалсайхан: З.Энхболдыг АН тоохгүй

5bc7e94946b683.82613910Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх талаарх шум цахим сүлжээнд тархсан. Ингэхдээ тэрбээр АН-ын хариуцлагатай албан тушаалд томилогдож магадгүй талаар зарим хэвлэлээр ч шуугиад амжив.

Энэхүү мэдээллийг З.Энхболд үгүйсгэлээ. Тэрээр олон нийтийн сүлжээндээ, “Ийм мэдээ гарчээ. Миний тухай бичихдээ надаас асуухаа больсон уу? Ор үндэсгүй мэдээ байна. Залруулаарай” хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна.

Харин АН-д ороод удаагүй БНН-ын дарга асан Б.Жаргалсайхан “Энэ нөхрийг АН тоохгүй шүү ” хэмээн хариу бичжээ. Тэрбээр С.Эрдэнийн бөөрөнд наалдаж АН-д элсээд удалгүй малгай тавьбал манайх гэгчээр тус намын ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшээд амжсан ч бүтэлгүйтэж байсан.

Хэзээнээсээ даргын амбицтай тэрбээр нэгэн цагт АН-ын нүүр царайг тодорхойлж байсан З.Энхболдыг хүртэл намаас нь түлхдэг байр суурийг олоод авчихсан бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих