Майк Помпео Саудын Арабын хаантай уулзана
Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггигийн хувь тавилантай холбоотой асуудал олны анхааралд байгаа энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын хаан Салмантай уулзана.
Майк Помпео эхлээд Туркт айлчлах ажээ.
Жамаль Хашоггигийн амийг Саудын Арабын тагнуулууд хөнөөсөн гэж Туркийн албаны хүмүүс үзэж байгаа боловч Саудын Араб үүнийг няцааж байгаа юм.
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ, Жамаль Хашоггигийн хэргийн ард “үл бүтэх алуурчид” байгаа гэж хэлсэн байна.
Туркийн цагдаа нар даваа гарагийн шөнө Саудын Арабын консулын газарт мөрдөн шалгалт хийж мягмар гарагт гарчээ. Тэд Жамаль Хашоггиг алга болсноос хойш анх удаагаа Саудын Арабын консулын газарт шалгалт хийсэн нь энэ юм.
Гэсэн хэдий ч Саудын Араб Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөхөөр бэлтгэж байна гэсэн албан бус мэдээлэл АНУ-ын хэвлэл мэдээллээр цацагдаад байна.
Харин Арабын “Al-Jazeera” телевизийн мэдээлснээр, Жамаль Хашогги консулын газар дотор байхдаа амиа алдсан гэдгийг нотлох баримт олсон гэж Туркийн Ерөнхий прокурорын газар мэдэгдсэн байна.
URL: