Умард Солонгосын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг зөөлрүүлэхийг дэмжжээ
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад Умард Солонгосын эрх баригчид эргэлт буцалтгүйгээр хүрвэл тус улсын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээг зөлрүүлэх хэрэгтэй гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үзэж байна. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, энэ тухай Мүн Жэ Ин Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой ярилцах үеэрээ мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын төрийн тэргүүний мэдэгдсэнээр, АНУ зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлвэл Умард Солонгос улс цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох төдийгүй бүх цөмийн зэвсэг болон цөмийн материалуудаа задлан буулгаж авахад бэлэн байна гэдгийг тус улсын удирдагч Ким Жөн Ун түүнд батлан хэлжээ.
“НҮБ-ын хориг арга хэмжээг сулруулах замаар Умард Солонгосын цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг бид цаашид хөхиүлэн дэмжих хэрэгтэй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний бөгөөд төрийн тэргүүний хувиар зохих үүрэг гүйцэтгэхийг Э.Макроноос хүсч байна” хэмээн Мүн Жэ Ин хэлсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: