Хуурамч онош бичиж, “эмчилдэг” байсан эмч нарыг барилаа

ec1f4b6e009feaf30eb5e11fce5237f82b3a4ca3ОХУ-ын хууль хяналтын байгууллага ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг хоёр төвийг залилан мэхлэх гэмт хэрэг байнга үйлддэг байсныг тогтоон шалгаж эхэлжээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Ирина Волк энэ талаар мэдээллээ.

Дээрх төвөөр үйлчлүүлэгчдийн ихэнх нь өндөр настнууд байдаг бөгөөд залилагч эмч нар тэдгээр ахмадуудад байхгүй өвчнийг нь бичиж, яаралтай өндөр өртөгтэй эмчилгээнд хамрагдахын тулд тэтгэврийн зээл авахыг зөвлөдөг байсан гэнэ.

Залилан мэхлэгч хоёр эмнэлгийн хувьд дөнгөж энэ жилээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч 100 гаруй ахмадыг дээрх байдлаар хуурч, сая орчим рублийн хохирол учруулсан нь тогтоогджээ.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих