Цагдаагийн албан хаагчийг дайрсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа

15396190565bc4b8f074df0

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийг дайрч, хэргийн газраас зугтсан гэмт этгээдүүдийг 23.00 цагийн орчим Майхан толгойгоос дайчлан баривчилжээ. Тэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шаардлага тавьсан албан хаагчийн өмнөөс эсэргүүцэл үзүүлж, улмаар дайран хэргийн газраас зугтсан юм. Машинд мөргүүлэн хүнд гэмтээд буй цагдаагийн албан хаагч одоо хүртэл ухаан ороогүй байна. Тэрбээр ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон ч биеийн байдал нь тааруу байгаа юм.

Харин цагдаагийн албан хаагчийг дайрч, хүнд гэмтэл учруулсан 45 настай Б.Энхбаяр нь өмнө нь залилангийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан, цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан этгээд байсан аж.


URL:

Сэтгэгдэл бичих