Модрич “Алтан бөмбөг”-ийг хүртэх өндөр магадлалтай

97dc172168de617bgreat
Бооцоо хүлээн авдаг нэгэн томоохон компани энэ жил “Алтан бөмбөг”-ийн эзэн хэн болох магадлалтайг мэдээлсэн байна. Энэ жил Дэлхийн хөлбөмбөгийн холбооны оны шилдэг тоглогчоор тодорсон Лука Модрич хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж байна.

Модрич энэ жил “Реал” багтайгаа Аваргуудын лигийн цомыг хүртсэн бол ДАШТ-д Хорватын шигшээ багтай оролцож мөнгөн медалийн эзэн болсон билээ. Хорват эрийн гол өрсөлдөгчид бол Криштиану Роналду, Антуан Гризманн нар гэнэ. Харин Мохамед Салах, Лионель Месси нарын магадлал тун бага гэнэ шүү. “Алтан бөмбөг” шагналын эзэн 12-р сарын 03-ны өдөр тодрох юм.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих