“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨК-ийн захирлыг хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатууллаа
АТГ-аас өчигдөр орой нэгэн баривчилгаа хийжээ. Тодруулбал, Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан байна. Ингэхдээ хахууль өгсөн хүнийг нь ч мөн саатуулсан аж.
Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Б нь хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхдаа ийнхүү баригдсан байна.
АТГ-ын ажиллагаа сүүлийн үед ихээхэн эрчимжиж байна. Хамгийн сүүлд, Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ, “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнэ нарыг мөн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулаад байгаа билээ.
Б.Анир
Zaluu.com
URL: