Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв бүх нийтийн мод тарих үндэсний өдөрт нэгдэж “нарс мод” тарилаа
Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг зохион байгуулах тухай Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/420 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа 14, 16 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн гадаах талбайд 1 метр 60 см өндөртэй ургасан Нарс мод 5 ширхэгийг суулгалаа.
URL: