Х.Тэмүүжин хуурамч тэмдэглэлийн дэвтэр дэлгэж байна гэв

32008 оны сонгуулийн дараах үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэрэгтэй холбоотой чухал баримтууд болох  цагдаагийн албан хаагчийн тэмдэглэл хөтлөсөн дэвтэр, галт сумны хонгио зэргийг   УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнгөрөгч долоо хоногт олон нийтэд ил болгосон юм.

Тэгвэл энэхүү мэдээллийг няцааж “Цагдаагийн ар гэрийн холбоо” ТББ-ын  тэргүүн  Л. Алтангэрэл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний өгсөн мэдээллээр бол 2008 оны долодугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаагийн ажилтнуудад удирдлагууд нь галт зэвсэг тарааж өгөөгүй.

Үүнийг ч өөрийн биеэр 100 хувь нотлоно гэл ээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сонгуулийн сурталчилгаа болгож энэхүү хуурамч байж болох тэмдэглэлийн дэвтрийг гаргаж  олон нийтэд үзүүлсэн нь ард түмнийг төөрөгдүүлж байна гэв. Тиймээс эрхэм гишүүнд тэмдэглэлд нэр нь дурдагдсан цагдаагийн ажилтнууд гарын үсэг зурсан ил захидлыг өнөөдөр хүргүүлж буйгаа дуулгалаа.


URL:

Сэтгэгдэл бичих