20 жилийн дараа ямар зүйлс хэрэглээнээс гарах вэ? Яагаад тэдгээр зүйлс хэрэггүй болох вэ?
Видео магнитифон, диск, товчлууртай утас гээд нэгэн үе бидний амьдралд маш чухал байр эзлэн, дасал болсон зүйлс маань аажмаар алга болж байгааг бид тэр болгон анзаарч мэддэггүй билээ. Эдгээр зүйлс нь саяханыг хүртэл амьдралын маань зайлшгүй нэгэн шаардлагатай зүйл байсан, одоо харин хэрэггүй болсон зүйлсийн нэгхэн жижиг хэсэг юм.
Өнгөрч байгаа цаг үеэс цөөхөн л зүйл цаашид хэрэглээнд хэвээр үлдэж болох бөгөөд эдгээр нь телевизорын удирдлага, хаалганы төмөр түлхүүр гэх мэт. Гэхдээ эдгээрийг ч гэсэн бид удахгүй мартах биз ээ.
Өөр ямар зүйлүүдийг ийм ирээдүй хүлээж байгаа болон хэрэгтэй бол танд ажил олгогч тань таны клоныг хийж болох тухай энэ нийтлэлд бичсэн байгаа. Ингээд ойрын ирээдүй ямар байж болох тухай, ямар зүйлүүд үгүй болж, ямар зүйлтэй эвлэрэн амьдрахаас өөр аргагүй болох тухай хүргэе. Автомашины толь Audi 2019 оны эхээр худалдаанд гарах тольгүй автомашиныг бүтээсэн байна. Удалгүй бусад автомашин үйлдвэрлэгч нар ч энэ жишээг дагах бөгөөд бүх л машинд төрөл бүрийн камер бий болж бүхээгийн робот аюултай байдлын тухай урьдчилан сануулах болно Мөн ирээдүйд механик хурдны хайрцаг, бензин хөдөлгүүр үгүй болох нь.
Энэ оноос эхлэн Английн шинэ баригдаж байгаа барилга болгонд цахилгаан автомашиныг цэнэглэх станцууд бий болох бөгөөд 2035 он гэхэд зөвхөн экологийн хувьд цэвэр, аюулгүй тээврийн хэрэгсэл хэрэглэдэг болох юм байна.
Алсын удирдлага “Ухаалаг гэр” технологи улам бүр бидний өдөр тутмын амьдралд гүн нэвтэрсээр байна. Цаашдаа бүх л төхөөрөмжийг нэг л таблет болон ухаалаг утсаар удирдах учир алсын удирдлага яваандаа хэрэггүй болж болох юм.
Бэлэн мөнгө болон зээлийн карт Одоо цагт дэлхий дээрх хүн амын 9% л бэлэн мөнгөөр худалдаа хийж байгаа бол бусад нь хуванцар картаар үйлчлүүлэхийг илүүд үздэг байна. Гэтэл энэ картын ирээдүй ч бас урт удаан үргэлжлэхгүй нь – тун удахгүй төлбөрийн шинэ хэлбэр бий болох бөгөөд утсаар, цагаар болон бусад гажетаар банкны картыг солих цаг ирнэ.
Түлхүүр
Хэдэн арван жилийн дараа бид гэрийн гадна хаалганы болон машины төмөр түлхүүр гэдэг зүйлийн тухай бүрэн мартах бололтой. Машины товчлуур дарж асаах технологи одоо шинэ зүйл биш бол удахгүй гэрийн хаалгаа ухаалаг утасны товчлуур даран онгойлгож болдог эсвэл дуу хоолойгоор, нүдний торлогоор таниулах замаар онгойлгодог болох нь гэж төсөөлөөд үзээрэй.
Янз бүрийн дамжуулах утас Удахгүй цэнэглэгч төхөөрөмжийн орооцолдсон, уур хүргэдэг утаснууд үгүй болж хүмүүс чихэвч хэрэглэх гэж халааснаасаа урт утас гаргаж ирдэг цаг үгүй болох нь. Аливаа цэнэглэх үйл ажиллагаа Wi-Fi болон радио долгионыг ашиглан явагдах бөгөөд элдэв дамжуулах утас бидний амьдралаас аажмаар шахагдан үгүй болж бидний амьдрал улам бүр л футурист шинжтэй болно.
Тариа
Энэ тухай ярихад сайн муу хоёр зүйл зэрэгцэн байх мэт санагдана. Сайн зүйл нь тариа гэдэг зүйл үгүй болох бол муу зүйл нь түүнийг орлох технологи нь ихээхэн хачирхалтай зүйл байх билээ. Эрдэмтэд хоёр янзын хувилбар гаргаж байгаа бөгөөд эхнийх нь урсгалын тарилга буюу хүний биед шингэнийг арьсны өөрийнх нь нүхээр дууны хурднаас илүү хурдтайгаар оруулах, хоёр дахь нь маш жижигхэн зүү бүхий капсулыг эм мэт ууж тэр нь хоол боловсруулах системд шингэн хэрэгтэй бодисоо биед уусгах нь. Энэ нь өвдөх болов уу? Энэ технологи бий болтол мэдэх арга үгүй юм даа.
Хүргэлтийн үйлчилгээ Сүүлийн үед хүргэлтийн үйлчилгээг янз бүрийн дрон ашиглан хийх гэсэн оролдлого улам бүр газар авч байна. Олон оронд ийм үйлчилгээ нэвтэрч байгаа бөгөөд удалгүй аливаа хүргэлтийг зөвхөн ийм замаар хийдэг болох нь гэж ойлгогдож байна.
Гарын үсэг
Цаасан хэрэглээ багасч био метрийн мэдээлэл ашиглах нь улам бүр их болж байна. Ухаалаг утас, банкны үйлчилгээний машин нь хүнийг царай төрхөөр нь таньдаг болж байгаа бөгөөд удалгүй бидний дасал болсон гарын үсэг зурах гэдэг зүйл үгүй болох ба үүнийг тэрхүү хүний царай төрхийг таних шинэ технологи орлох учир цаашдаа гарын үсэг зурах гэлгүй өөрийн ухаалаг утасны камер луу харахад л болно.
Гялгар уут
Гялгар уут буюу полиэтилен нь жирийн байдлаар задарч үгүй болохын тулд зуугаар тоологдох жил хэрэгтэй гэдгийг бүгд мэдэх ба энэ байдлаас болж олон улс оронд ийм төрлийн уутыг хэрэглэхийг хориглож түүний оронд байгальд хор хөнөөлгүй зүйлүүдийг өргөн хэрэглэж эхэлж байгаагийн нэг нь даавуун материал бүхий цүнх юм.
Компьютерийн хулгана
Хүний нүд, гарын хөдөлгөөнөөр янз бүрийн үйл ажиллагааг гүйцэтгэх технологи шинэ шатанд гарч бидний одоогийн хэрэглэдэг олон зүйлийг орлох бөгөөд тэдгээр цаашдаа үгүй болох зүйлийн нэг нь компьютерийн хулгана юм. Цаашдаа дэлгэц дээрх курсор, ямар нэг хулгана холбосон утас, цэнэг нь дууссан батарей гэх зэрэг зүйлүүд үгүй болох нь.
Бонус:
орлуулж боломгүй чухал ажилтныхаа клоныг хийдэг болно Алдаж боломгүй чухал хүн гэж байдаггүй гэж ярьдаг ч Швейцарийн банк энэ тал дээр өөр бодолтой байдаг болжээ. Тэд өөрийн гол эдийн засагчийн клоныг хийсэн гэнэ.
Даниэл Кальтын (Daniel Kalt) тоон клон нь одоо хиймэл оюун ухаан ашиглан оршин байгаа бөгөөд түүний гол зорилго нь гол гол мэргэжилтэн нарт хэрэгтэй туслалцаа үзүүлэх, харилцагч нарт зөвлөгөө өгөх зэрэг юм. Иймэрхүү клон хийхийн тулд Даниэлийн хөдөлгөөн бүрийг хянах 120 HD-камер ашигласан байна. Бүх л мэдээллийг цуглуулсны дараа хиймэл оюун ухаан түүнийг шинжилж боловсруулаад уг хүний онцлог, харилцагч нартай харилцахдаа ашигладаг өвөрмөц шинжүүдийг нь тодорхойлсон байна.
Тун удахгүй “тоон Даниэль” өөрийн ажил үүргээ гүйцэтгэж эхлэх бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар харилцагч нар маань жинхэнэ хүн болон клон хоёрыг ялгаж чадахгүй гэнэ. Энэ төсөл нь цаашдын ихээхэн том зорилго тавьж байгаа бөгөөд ирээдүйд иймэрхүү олон “тоон ажилтныг “бий болгож, удалгүй бид ч үүнд нь дасах бололтой. Харин таны тоон клоныг хийхийг та зөвшөөрөх үү?
URL: