Хаа ч явсан хэл ам дагаастай дарга
Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Д.Баттулгыг хаа ч явсан хэл ам дагаж явах юм даа хөөрхий. Үйл нь ирсэн нөхөр гэж ч үеийнхэн нь хэлэх юм. Үнэхээр ч тийм бололтой. СЕХ-ны дарга байхдаа хэл аманд үргэлж өртөж бүр сүүлдээ “За та надаас ингэж асуулаа, би хариулья” гэсэн байнгын үгтэй болчихсон, нүд нь үргэлж анивчиж байгааг нь харахад ядаргаа нь туйлдаа хүрчихжээ гэж оношлох хүн ч байсан.
Харин тэр хэл амтай СЕХ-ны даргаасаа салж “Эрдэнэт” үйлдвэрийн Боловсон хүчний дарга болоод ч тусыг эс олж байгаа бололтой. Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрээс Зэс эрдэнийн хувиа авъя гэж нэхэгсэд Боловсон хүчний дарга Д.Батулгатай чаргалдаж эхлээд байна. Ёстой л хэл амнаас салдаггүй дарга юм даа, эайлуул.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: