Стивен Сигал “ВВС” агентлагийн шууд ярилцлагыг орхин гарчээ

Холливуудын нэт жүжигчин Стивен Сигалыг 10 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн хэдэн сарын өмнөөс буруутгах болсон юм.

 сигал_b

бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж буй юм. АНУ-ын Лос Анжелес хотын Прокурорын газар уг хэргийг шалгаж, хавтаст хэрэг нээсэн байна.

Сигал АНУ дахь ОХУ-ын хүмүүнлэгийн элчээр сонгогдсон ба үүрэгт ажилдаа ороод удаагүй байгаа юм.

Жүжигчин эр өчигдөр элчийн хувиар Британийн “ВВС” агентлагийн “Newsnight” нэвтрүүлэгт зочноор уригдаж,  ярилцлага өгөх үеэр санаанд оромгүй үйл явдал болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Хөтлөгч Кирсти Варк жүжигчнээс “Таныг бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж, олон нийт шүүмжилж байгаа. Энэ бүх хэрэг, дуулианыг хэрхэн шийдвэрлэх вэ?” хэмээн асуужээ.

Уг асуултыг сонссон даруйдаа жүжигчин эр ихэд уурсан, студийг орхин гарчээ.

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/a/501668


URL:

Сэтгэгдэл бичих