Согтуу жолооч таван машин мөргөсөн хэргийг шалгаж байна

712-15389738625bbad038ce4baУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах Хангай хотхонд таван автомашиныг мөргөсөн ноцтой осол гарчээ.

Уг осол  энэ сарын 6-ны өдөр тус хотхоны зогсоолд байрлуулсан таван автомашиныг “Приус 30” маркийн автомашинаар мөргөсөн байна. Осол гаргасан жолооч тус хотхоны оршин суугч бөгөөд тухайн үед согтуу байсан гэдгээ мэдүүлжээ. Ослын улмаас зарим машины хөдөлгүүрийн эд анги эвдэрч, явган хүний зам руу давсан байдалтай байсан тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих