Залуучуудын олимпийн анхны медалийг Г.Тэмүүжин авчирлаа

15389637645bbab9345ebacАргентин улсад зохиогдож буй Залуучуудын III Oлимпийн наадмын анхны МӨНГӨН медалийг жүдогийн тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин эх орондоо авчирлаа.

Тэрээр 55 kг-д 1-р тойрогт хийлж , дараа нь Колумбийн Хуан Монтеалегрег иппоноор ялж, Украйны жудочийг цэвэр ялж , аваргын төлөө Беларусийн Артём Коласовт хожигджээ. Г.Тэмүүжин нь 2017 оны Азийн өсвөрийн АШТ-ээс мөнгө , 2018 оны Азийн өсвөрийн цомын тэмцээнээс алтан медальтай өсвөрийн шилдэг тамирчин юм. Тэрбээр Чингэлтэй дүүргийн БТСГ-ын С.Баяржаргал багшийн гарын шавь бөгөөд энэ олимпод Л.Лувсандэмбэрэл дасгалжуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих