ХҮН АМИНЫ ХЭРГИЙН СЭЖИГТЭН Б.МАХБАЛ 4-5 КОМПАНИТАЙ, 10 ГАРУЙ АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗТЭЙ

olloo_mn_1538628489_4337УИХ-ын чуулганы хуралдаанаар Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

Өнгөрсөн наймдугаар сард тус яамны хэлтсийн дарга нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан юм. Энэ асуудлыг нь өнөөдрийн чуулганаар хэлэлцэж байгаа бөгөөд асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Талийгаач айлын удам залгах ганц хүү. Энэ онд эхнэр нь одонгоо авчихаад яаж угаах вэ гээд явж байсан. Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын уугуул байсан. Талийгаачийн асуудал ганц нэг шөнө болсон зүйл биш. Б.Махбал 2014 онд Дорждагвад бид эргэж ирээд чамд газрын даргын албан тушаал олж өгнө өө гэж хэлж байсан байгаа юм. Б.Махбал нь 4-5 компанитай, 10 гаруй ашигт малтмалын лицензтэй, төрсөн дүү нь нэг тэрбумын үнэлгээтэй компанитай.

Төрсөн хүү 21 настай хүү нь М.Билгүүн нь найман үл хөдлөх хөрөнгөтэй юм байна. Машины тоо ч бүр замбараагаа алдсан. Албан тушаал авах гэж санаархаж байсан Дорждагва гэхэд л ХОМ-д мэдүүлээгүй “Лотус” гэж байдаг юм байна. Газрын даргын албан тушаал руу ингэж их тэмүүлж байсан байгаа юм.

Дорждагва нь эхнэрийнхээ нэр дээр “Төслийн удирдлагын хөгжлийн төв” гэж байгуулаад тендер авч байсан. Зам тээврийн яаманд бугшсан байгаа сайдаас үл хамаарах асуудлыг хэзээ засах вэ. Мөрдөн байцаалтын нууцлал хаана байна вэ. Бүх зүйл хэвлэлээр явж байна. Бичлэгүүд алга болчихсон байна. Бичлэгүүд алга болсон нь ар талдаа албан тушаалын төлөөх тэмцэл байсан нь харагдаж байна. Ар талд нь дөрвөн бүлтийсэн хүүхэд үлдлээ. Шүүх засаглал гэж байдаг юм уу. Үхсэн хүний хохь болоод үлдэх ёстой юмуу”.

Ж.Мөнхбат “Өнчрөөд үлдсэн 4 хүүхэд, бэлэвсэн эхнэрийнх нь нэр төрийг сэргээж өгөөрөй. Аавынх нь буруу байгаад амиа алдсан мэт ойлголтыг төрүүлэх вий. Тиймээс цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр зүйл ангийг хараарай”
гэлээ.

О.Сайхан


URL:

Нэр: od Огноо: 6 October 2018

naizuudaa yaj ingej bayjah beeeeeeeeeee bid arail dendvv hongiin hool gal aldah bi gej zowj baihad , haanaas hulgai hiih beeeeeee

Нэр: od Огноо: 6 October 2018

yaj amidraad baigaa yum bee yasan ih shunal bee tsaaztai bolmooooor bna

Сэтгэгдэл бичих