Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчдыг хуулийнхан бүгд мэдэж байгаа
Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэрээ тэрээр: ” Би ажил авсан өдрөө С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч гэж үнэхээр байгаа бол түүнийг зарла гэж хэлсэн. Одоо хүртэл тэр ажлыг нь хийлгэхгүй л байна. Миний тухайн үед бодож явсан зүйл өдөр ирэх тусам улам л лавширч байгаа. Саяхан Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат : “Ял шийтгэл авсан гурван хүн хэргийн жинхэн алуурчид биш гэж Б.Булган мэдүүлэг өгсөн” гэж хэвлэлийнхэнд ярьсан байна лээ. Би анх үүнийг нь мэддэггүй байсан юм. Б.Булганыг шүүхэд яагаад оруулаагүй юм. Гэтэл явж, явж шүүхийнхэнд ашиггүй мэдээлэл өгсөн учраас түүнийг шүүх хуралд оролцуулаагүй юм байна лээ. Цорын ганц гэрчийг нь шүүхэд оролцуулахгүй, хүний аман зургаар тэр гурван хүнд хэрэг тохно гэж юу байхав дээ. Тийм юм байдаггүй л байхгүй юу. Энэ хэргийг шалгуулах шаардлагууд тавигдаж байгаа. Маш их өргөдөлүүд ирж байгаа. Прокуророос шалгая гэсэн шаардлага, жижигхэн хөдөлгөөн хийж эхэлсэн талаарх мэдээлэл надад бий.
Хэргийн захиалагчийг ялтан Ц.Амгаланбаатар мөрдөн байцаалт болон шүүх хурлын шатанд яриад л байсан юм билээ. Хэн хэний нэрийг хэлсэн гэдгийг хуулийнхан бүгд мэдэж байгаа. Захиалагч гээд хүний нэр хэлсээр байтал нүүрэлдүүлэлгүй шүүх хурлаар тасалсан.
Мөн надад мэдрэгдэж байгаа нэг зүйл бол энэ асуудалтай холбоотой хүмүүс Б.Булганыг дарамтлах ажиллагааг өнөөдрийг хүртэл хийж байгаа.” хэмээсэн юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ХЭН Ч ХАРСАН ШҮҮХИЙХЭНД ГОЛ УЧИР НЬ БАЙГАА ЮМ БИШҮҮ ХҮН ДУРААРАА ХЭЛМЭГДҮҮЛЭЭД МӨНГӨ УУТЛААД СУУГААД БАЙНА УУ