Хар тамхины хэрэгт 13 настай охин холбогджээ
Сүүлийн үед хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр насныхан ихэвчлэн холбогдож байгаа гэсэн харамсалтай судалгаа гарчээ.
Хамгийн сүүлд гэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагч хар тамхины хэрэгт холбогдсон мэдээлэл байгаа юм. Энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, ахмад С.Батзориг “Энэ оны есөн сарын байдлаар 131 хэрэгт 258 хүн холбогдон шалгуулж байна. Хар тамхины хэрэг таван сурагч, гурван оюутан холбогдсон. Хамгийн бага нь 13 настай охин юм билээ. Хэргийг шалгаж байна” гэжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон залуус ихэвчлэн 16-20 насныхан байдаг аж. Мөн эмэгтэйчүүд хар тамхины хэрэгт холбогдох нь нэмэгдэж байгааг албаны хүмүүс мэдээлээ.
URL: