2020 оны дунд гэхэд нефтийн хомсдол үүсч магадгүй

712-15385486825bb464f748051

Нефтийн томоохон ордыг ойрын хугацаанд илрүүлэхгүй бол дэлхийн улс орнууд 2020 оны дунд гэхэд нефтийн хомсдол үүснэ гэж шинжээчид таамаглаж байгаа тухай “Oilprice.com” цахим хуудсанд мэдээлжээ.

Зөвлөгөө өгдөг “Wood Mackenzie” компанийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, хар алтны нийлүүлэлтийн хомсдол дараагийн арван жилийн дунд гэхэд үүснэ. Технологийн одоогийн түвшин болон орд газруудыг илрүүлж байгаа байдлаас үзвэл нефтийн хомсдол 2030 он гэхэд хоногт 3 сая, 2035 он гэхэд хоногт 7 сая, 2040 он гэхэд хоногт 12 сая торход хүрч магадгүй байна.
Нефтийн орд газруудыг шинээр илрүүлэхгүй байгаа нь хомсдол үүсэхэд хүргэж байгаагийн сацуу дэлхийн нефтийн эрэлт цаашид өсөх хандлагатай байна.
2014 онд нефтийн үнэ эрс унасны дараа орд газрын хайгуул хийх зардал мөн эрс буурчээ.
Д.Жаргал 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих