Хятадад хууль бус зар сурталчилгаатай тэмцэх кампанит ажил эхлүүлэв

 712-15385379395bb4380334b44

Улс орны хууль тогтоомжийг зөрчиж байгаа, үзэл сурталд нийцэхгүй, мөн иргэдийн бие махбод болон сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж болзошгүй радио, телевизийн зар сурталчилгаатай тэмцэх гурван сарын кампанит ажлыг Хятадын эрх баригчид эхлүүллээ гэж тус улсын Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн асуудал эрхэлсэн газрын мэдэгдэлд дурджээ.

“Цаашид телевиз, радиогоор цацаж буй зар сурталчилгааг стандартчилах, телевиз, радиогийн зар сурталчилгааны эерэг үүргийг хөгжүүлэх зорилгоор холбогдох контентыг зохицуулах шаардлагатай ажлыг есдүгээр сарын 30-наас он дуустал явуулах шийдвэрийг удирдлагаас гаргалаа” гэж тус байгууллагын мэдэгдэлд дурдсан байна.
Хятадын удирдлагууд эхний ээлжинд санаатайгаар төөрөгдүүлсэн, бүдүүлэг агуулгатай, мөн тогтоосон хугацааг хэтрүүлсэн зар сурталчилгаанд анхаарлаа хандуулна. Мөн насанд хүрээгүй хүүхдүүдийн бие махбод, сэтгэлзүйд хор учруулахуйц зар сурталчилгааг онцгойлон сайтар шалгана. Үүнээс гадна, эм хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, сансрын хэрэгсэл, эрүүл хоололтын хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа, үзэгчдэд их хэмжээний орлого амлаж, төөрөгдөлд оруулж байгаа хөрөнгө оруулалтын болон санхүүгийн төслүүдийн зар сурталчилгаанд онцгой анхаарал хандуулах аж.
Удирдлагаас тавьж буй шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд шийтгэл, торгууль оногдуулна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих