Хэзээ ч хазаарлагдахгүй долларын өсөлт
Долларын ханш 2000 хүрэхэд иргэд шуугиж, нэг хэсэгтээ л хөл толгойгоо олохгүй, долларт боомилуулсан. Иргэд үгээ хэлж баахан бархирсанч тоогоогүй. Тоосон нэг нь бараг л энэ бол хэвийн зүйл мэтээр тайлбарлаж байсан. Өдгөө долларын ханш 2560 төгрөгтэй тэнцэж ирлээ. Хэн ч дуугарахгүй байна. Доллар өсөх тусам иргэдийн хоолойг боомилсон юмны үнийн хөөрөгдөл гэх олс чангардаг.
Монгол банк ёстой л нэг долларыг хөөрөгдөж, хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна даа. Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан та дэлхийн хаана ч байхгүй харьцуулалттай долларыг атгаж байна. Та баяжихын тулд зүтгээд. Иргэд хоосон хонохгүйн тулд дор бүрнээ зүтгээд. Үнэндээ л хамтдаа хөгжиж байна даа. Энэ бол нулимсгүй уйлж, хоолгүй цатгалдахын нэр болж гүйцлээ.
Ажиглаж ээ суухад Н.Баяртсайханы гэдэс цадаж, түрийвч нь задартлаа түнтийсэн ч долларын өсөлт нэгэнт эрчийг аван, эргэж буухааргүй болсон бололтой.
Эх сурвалж: MONGOLCOMMENT.mn
URL: