Хөвсгөлд үр тариа хураалт 47 хувьтай

5bad9ce33e78d5badc4b3bae84Есдүгээр сарын 28-ны байдлаар Хөвсгөл аймгийн тариаланчид 7350 га-аас 12275 тонн ургац хураан авсан нь аймгийн хэмжээний тариа хураалтын 47 хувьтай тэнцэж байна.

“Энэ жилийн хувьд тарианы болц сайн байгаа.  Нэг га-аас 16,8 центнр ургац хураан авч байгаа нь орон нутгийн гурилын хэрэглээг бүрэн хангах боломжтой” гэж Хөвсгөл аймгийн ХХААГ-ын газар тариалан хариуцсан мэргэжилтэн М.Батбаяр ярив.

Аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 24 мянга орчим үр тариа хураан авах төлөв гарсан бөгөөд цаг агаар тогтуун дулаан байвал 10 дугаар сарын нэгэн гэхэд үр тариа хураах ажлыг дуусгахыг зорьж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих