Барилгын хийцэд даруулсан осол гарлаа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинээр баригдаж буй барилгын багана нурж, барилгын хийцэд хүн дарагдсан ноцтой осол өчигдөр гарчээ. Тодруулбал, өчигдрийн 20:44 цагт ийм дуудлага ирж, Нийслэлийн аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 20:58 цагт очиж, ажилтан Өвөрхангай аймаг Есөнзүйл сумын харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ барилгын нэгдүгээр давхарт цутгалт хийх явцад цутгалтын багана нурж, биеийн бүсэлхий хэсгээрээ дарагдсан байсныг гаргасан байна.
Осолд өртсөн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.
Erennews.mn
URL: